Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин эхнэрээсээ салснаа албан ёсоор зарлалаа

Өчигдөр буюу зургадугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путин, тэргүүн хатагтай Людмила Путина хоёр салахаар шийдсэнээ олон нийтэд зарлажээ.
Тэд Кремлийн ордонд “Эсмеральда” бүжгэн жүжиг үзсэнийхээ дараа “Россия 24” телевизэд ярилцлага өгөх үеэр гэнэтхэн ингэж мэдэгдсэнийг төрийн мэдээллийн бүх агентлаг дамжуулж, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба гэрэл зургийг нь түгээсэн байна.  Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар бол бүжгэн жүжгийн дараа телевизийн сурвалжлагч тэднээс үзвэрийн тухай асууж байгаад “Сүүлийн үед төрийн тэргүүний гэр бүл олны өмнө хамтдаа гарах нь маш ховор тохиолдож байна. Энэ нь та хоёрыг салж байгаа тухай яриатай холбоотой юу” хэмээн асуужээ. Харин В.Путин үүнийг нь хүлээж байсан мэт “Тийм” гэж хариулаад, тэд хоёр тийшээ болж байгаа тухайгаа, яагаад салах болсон шалтгаанаа тайлбарласан байна. Энэ нь гэр бүлийнхээ тухай өдий хүртэл нууцалсаар ирсэн В.Путиний зориуд зохион байгуулсан сценари, мэдэгдэл хийх нэг арга байсан. Түүнээс биш ямар ч сурвалжлагч түүнээс ингэж асууж зориглохгүй байсан хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.

В.Путин Людмила Путина хоёрын салах шалтгаан


Тэд юу ч болоогүй мэт бүжгэн жүжиг үзсэний дараа салж буйгаа зарласан юм.

Бүжгэн жүжгийн дараа өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч “Салах болсон нь бидний хамтын шийдвэр” гэсэн бол тэргүүн хатагтай Людмила Путина “Тиймээ, бид иргэний журмаар салж байгаа” гэсэн байна.
Путин хэлэхдээ “Бид үндсэндээ уулзахгүй байгаа, тус тусдаа амьдарч байна” гэжээ. Тэрээр 30 жил ханилсан эхнэрээсээ салж буй шалтгаанаа “Миний бүхий л ажил, үйлдэл олон нийтийн өмнө нээлттэй байдаг. Энэ нь хэн нэгэнд  таалагддаг, хэн нэгэнд таалагддаггүй байж болно. Харин Людмила Александровна найман жил, бараг есөн жил тэвчиж завсарлага авсан даа” гэж эхнэрийнхээ нэрийг их л хөндий байдлаар хэлсэн байна. Үүний дараа хатагтай Людмила Путина ярихдаа ч нөхрөө Владимир Владимирович хэмээн хэлж байсан бөгөөд “Би нийтийн өмнө байх төдий дуртай биш, хамгийн гол нь бид хүүхдүүддээ л хайртай, тэднээрээ бахархдаг” гэж нэмсэн байна.

В.Путиний охин

Хүүхдүүдийнхээ тухай Путин “Тэд маань Оростоо боловсрол эзэмшсэн, Оростоо л амьдарч байна, цаашид ч эндээ л амьдарна” гэжээ.
“Бид цаашид ч ойр дотно байх болно. Намайг үргэлж дэмжиж байсных нь төлөө би Владимир Владимировчид үнэхээр талархаж байна” гэж тэргүүн хатагтай хэлж байна.

Тэд 30 жил ханилаад салж байна

Владимир болон Людмила Путина хоёр яг 30 жилийн дараа салж байгаа нь энэ. Тэр хоёр 1983 оны долдугаар сарын 28-нд гэрлэжээ.
Тэргүүн хатагтай Путинагийн тухай Оросууд бас нэлээн зүйл мэднэ. Людмила Путина /нөхөрт гарахаасаа өмнө Шкребнева байсан/ Калининградад сургууль төгсч шууданчаар ажиллаж, токарьчин болох гэж, сувилагч, онгоцны үйлчлэгч хүртэл хийж байсан. Тэгээд л Путинтай суусан. 1986 онд Ленинградын их сургууль төгссөн. Эднийх хоёр охинтой, Мария нь 1985 онд, Катерина нь 1986 онд төрсөн.

Путины салалтын тухай эртнээс яригдсан
ОХУ-ын төрийн тэргүүнийг салах гэж байна гэсэн яриа гараад удаж байгааг тэд эцэст нь ийнхүү хүлээн зөвшөөрлөө. Кремльд ойр эх сурвалжууд тэднийг нэгэн гэр бүл шиг амьдрахаа болиод удаж буй мэдэж байсан ч үүнийгээ ингэж гэнэт олон түмэнд зарласанд нь үнэндээ гайхаж байгаа гэнэ. Тэд В.Путинийг нэр төр, улс төрийн карьераа бодоод гэр бүлийн байдлаа цаашид ч нууцална гэж итгэж байжээ. Учир нь, энэ тухай сэтгүүлчид, сонин хэвлэлийнхэн сонирхож, байнга тэднийг мөрдөж байхад В.В.Путин үүнээс зайлсхийж, маш товчхон хариу өгдөг байсан юм.  Нэг удаа Ерөнхийлөгчтэй нэр холбогддог нэрт уран гимнастикч Алина Кабаевагийн тухай асуухад сурвалжлагчид “Өөрийнхөө эротик уран сэтгэмжид автаад бусдын амьдрал руу хошуугаа битгий дүрж бай” хэмээн ёжтой хариулж байсан билээ. Тэр бүү хэл В.Путиний гэр бүлийн асуудлаар сонирхож, нэгэн хэвлэлийн хурлын үеэр түүнээс энэ тухай асуусан “Московский Корреспондент” сонинг тэр даруйд нь хааж байсан ч удаатай.

Людмила Путинагийн хувьд тэр хэвлэлээс байнга зугтааж энэ талаар таг дуугүй явсан юм. Энэ оны эхээр барууны сэтгүүлчид дахиад л энэ сэдэв рүү хошуурч Путины хуримын ой түүнгүй болох нь гэцгээсэн. Тэр энэ үеэр Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй юм уу, эсвэл Оросын шинэхэн иргэн Жерар Депардьетэй Хар далай дахь өргөөндөө байх нь гэж бичиж эхэлсэн юм.
Людмила Путина хамгийн сүүлд 2012 оны Горькийн нэрэмжит утга зохиолын шагнал гардуулахад л хэвлэлийнхний өмнө нөхөртэйгээ хамт гарч байсан юм.

Путин Кабаева хоёр

ОХУ-ын төрийн тэргүүн Путин, гимнастикч Кабаева хоёрын дурлалын түүх шинэ зүйл биш. Хэвлэлүүд бүр тэдний хурим хэзээ хэзээгүй болно гэж бичиж байна. Төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар сална гэж үү гэсэн асуултад хэвлэлүүд Николь Саркозигоор жишээ аван “бололгүй яахав” гэцгээж байлаа.
Тэдний хувьд ганцхан төрийн тэргүүнийг хууль ёсны эхнэрээсээ салахыг л хүлээж байсан гэж болох нь.
Алина Маратовна Кабаева 1983 оны тавдугаар сард Ташкентад төрсөн. Афины олимпын алтан медальт, 2000 оны Сиднейн олимпын хүрэл медальт. Уран сайхны гимнастикийн дэлхийн хошой аварга, европын таван удаагийн аварга. Гэхдээ тэрээр одоо спорт биш улс төрийн карьер хөөж, В.Путиний “Нэгдмэл Орос” намд нэгдэн, Төрийн думд хүртэл сонгогдсон билээ.
Түүнийг хоёр хүүтэй гэлцдэг. Ялангуяа энэ жил хоёр дахь хүүхдийг нь төрөхөд Путиний хүүхэд гэж шуугьсан. Гэхдээ А.Кабаева саяхан хэвлэлд ярихдаа би огт хүүхэдгүй хэмээн няцаасан удаатай.









0 Сэтгэгдэл
huu geheer yadiin putin ooroo huu hih horomson hij chadaagui yum baijij shinjleh uhaanar batlagdsan zuil ohin huu garah ni etsegees ni hamaardag emegtei hun huisiig ni togtoohod yamarch hamaaralgui
ehneree araar tavij, nuguuh n" huu turuulj ugsun suuh yostoi yu
olnii ug ortoi gedeg unen umaa kabaevatai udahgui suuh bh kabaeva tuund huu toruulj ogson shuu dee
ehneree araar tavij, nuguuh n" huu turuulj ugsun suuh yostoi yu
Муухай л юмдаа Том гүрний төрийн тэргүүн байж эхнэрээсээ салж байдаг.
өө за за
Ene erchud etssin etsest zangaa taniulna l daa
Хамгийн их уншсан