Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2013 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.  
Намрын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн юм байна. Эдгээр төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зарим төслийг гишүүдийн саналаар хассан гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцуулсан юм.
Ингээд гишүүд, асуулт асуусны дараа саналаа илэрхийлж, 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг 70 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан