Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн аймгийн арслан дөрөв давлаа

Тулгар төр байгууладсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Энэ даваанд давж начин цолны босгонд аймгийн дөрвөн арслан тулж ирээд байна. Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин аймгийн арслан Н.Түвшинбаяр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Улсын заан М.Өсөхбаяраар дөрөв даваад байна. Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн хурц арслан Цэрэнтогтох Улсын харцага Ө.Бат-Оршихоор, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү Улсын гарьд Н.Ганбаатараар, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурь Улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Хэнтий аймгийн арслан Оюунболд Улсын арслан До.Ганхуягаар  дөрөв даваад байгаа юм. Энэ арслангуудаас улсын шинэ цолтон төрөх нь дамжиггүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан