Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн Детройт хот дампуурснаа зарлалаа

АНУ-ын Детройт хотын эрх баригчид 18 тэрбум долларын өрөө төлж чадахгүй байгаагаас хот нь дампуурч байгааг албан ёсоор зарласан байна. Өнөөдөр тус хотын төсвийн алдагдал 380 сая долларт хүрээд байгаа юм. Холбооны засгийн газраас томилсон, хотын менежер Кевин Орр зээлдүүлэгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа шүүхэд хандаж хотыг нь дамдууруулахыг зөвшөөрчээ. Шүүх хэрэв хотыг дампууруулах юм бол хотын бүх хувьцаа өрөнд явах юм. Үүний өмнө Кевин Орр зээлдүүлэгчдэд өрийн 10 хувийг хөнөгөлөх санал тавьж байсан юм.

Уг нь Детройт бол америкийн автомашин үйлдвэрлэлийн том төв болж байсан газар. Хотод болон хотын тойрогт автомашин үйлдвэрлэлийн гурван том гэж болох GM, Ford и Chrysler концернууд байдагш юм. Гэсэн ч энэ хотын хүн ам 1950-иад оноос хорогдсоор 1,7 сая үнтэй байсан бол одоо 700 мянга орчим л үлджээ. 1970, 80 онд америкт авто машин үйлдвэрлэлийн хямрал болоход хотын уналт бүр эрчимжиж цагаан арьстнуудз нь бараг бүгдээрээ нүүж, энд одоо хар арьстнууд, хаягдаж орхигдон нурж сүйдсэн барилгууд л үлджээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан