Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аварга загасанд өрөөсөн хөлөө алджээ

Бразилийн Ресифи хотын наран шарлагын газарт аврагчид, эргийн хамгаалалтынхан анхааруулсаар байтал Сан-Паулугаас ирсэн 18 настай жуулчин эмэгтэй Бруна да Сильва Гобби далайн давалгаанд орон сэлж байтал нь аварга загас дайрчээ. Хоёр аврагч бүсгүйд туслахаар очсон ч аварга загас хэдийнээ бүсгүйн хөлийг зуусан байж. Маш их цус алдаж байсан бүсгүйг аврахын тулд эмч нар өрөөсөн хөлийг нь өвдөгнөөс нь дээгүүр тайрахад хүрчээ. Одоо ч бүсгүйн биеийн байдал хүнд байгаа гэж эмч нар хэлж байна.
Бразилийн энэ хотод 1992 оноос хойш аварга загас хүн рүү дайрсан 59 дэх тохиолдол юм байна. Аварга загасны золиос болж амиа алдагсдын ихэнх нь 25 хүртэлх насны залуучууд байдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан