Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йоркт дугуй нь гэмтсэн онгоц хамраараа газар мөргөж буулаа

Америкийн Нью-Йорк хотын олон улсын Ла-Гуардия нисэх буудалд Теннеси мужийн Нэшвил хотоос нисч очсон, Southwest Airlines компанийн Boeing 737 онгоц буух үед  өмнө дугуй нь гаралгүй гацсанаас   хамраараа газар мөргөж буусан байна.
Ослын үеэр таван зорчигч, багийн гурван хүн юм мөргөн гэмтэл авснаас эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Ослыг нүдээр үзсэн Мелина Андужар гэдэг  эмэгтэй “Онгоц нэг л хэвийн биш байна даа гэж манай нөхөр хэлж байсан. Ингэж газардах ёсгүй гэсэн. Гэтэл үнэхээр  өмнө дугуй нь гаралгүй хамраараа газар мөргөсөн” гэж ярьсан байна.
Онгоцонд нийтдээ 150 зорчигч явсныг хийлдэг гулгуур ашиглан гаргажээ. Энэ осол нислэгийн зурвас дээр болсон болохоор нисэх буудал өөр нислэгүүдийг хүлээн авахгүй байна.
Энэ үйл явдалтай зэрэгцээд оросын Анапын нисэх буудалд А-320 онгоцны нэг хөдөлгүүрт нь шувуу орсон явдал бас гарчээ. Онгоцыг хөөргөлгүй үлдээж зорчигдыг өөр нислэгээр явуулсан байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан