Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЭСИЙН ҮНЭ ЯВААНДАА БУУРНА

Дэлхийн зэсийн хамгийн том 22 нийлүүлэгч өнгөрсөн жил олборлолтын хэмжээгээ нийт 39 хувь хүртэл нэмсэн болохоор 2014 онд зэсийн зах зээл дээрх илүүдэл нь 387 мянган тонн болох аж. Илүүдэл үүссэн гэдэг нь үнэ цаашид өсөх магадлал улам л багасахыг илэрхийлдэг. Гэхдээ энэ жилийн эхний хагасын байдлаар зэсийн дэлхийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын зах зээлийн зэсийн импорт 27 хувиар нэмэгдсэн байна. Илүүдэл их байгаа ч Хятадад зэсийн импортын хэмжээ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь зэс тээвэрлэн хүргэх ложистик илүү хялбар болсонтой, мөн энэ салбарын банкны санхүүжилт сайн байгаатай холбоотой юм байна. Хятадад банкны санхүүжилт сайжирсныг зэсийн арилжаанд өгдөг “сүүдрийн” зээлийн загвар хэмээн нэрлэдэг аж. Энэ загвар нь зэсийн үнийг ам.доллараар илэрхийлэх дээр тулгуурласан. Зэс худалдан авах гэж байгаа хүнд бага хүүтэй зээл өгдөг. Тиймээс банкнаас зэс худалдан авахын тулд зээл авч байгаа хүн зургаан сар хүртэл хугацаагаар бага хүүтэй ам.долларын ихээхэн хэмжээний зээл аваад, худалдан авсан зэсийнхээ урьдчилсан төлбөр гэж багахан хэмжээний мөнгө төлөөд үлдсэнийг нь өөрийн хэрэгцээний дагуу эргэлдүүлэх боломжтой болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан