Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.ЭРДЭНЭЗААН: ЖҮЖИГЧИН ХҮНД ДҮР ЖИЖИГДДЭГГҮЙ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнзаантай утсаар холбогдож цөөн үг солилоо.

-Сайн байна уу. Жүжигчин Эрдэнэзаантай ярих гэсэн юм?
-Сайн, сайн байна уу. Би тэр Эрдэнэзаан чинь байна даа. Яах гэсэн юм бол. /Инээв/
-“Ардчилал” сониноос ярьж байна. Утсаар ярих боломжтой байгаа бол танаас хэдэн зүйл тодруулж болох уу?
-Бололгүй яах вэ. Ах нь одоо бэлтгэл дээрээ байна. Хоёулаа хурдан ярилцах хэрэгтэй байна шүү.
-За, тэр бололгүй яахав. Бэлтгэл дээрээ байна гэхээр “Маск” продакшн тун удахгүй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байгаа юм аа даа?
-Чи яг таалаа. Бид намар цагийн уран бүтээлийн нээлтээ тун удахгүй үзэгч олондоо сонирхуулах гэж байна. Гурав хоногийн өмнөөс манай хамтлаг бэлтгэлдээ ханцуй шамлан орсон. Одоогоор ажил эхлээд бужигнаад л байна. Шинэ тоглолт ирэх сарын 15-наас эхлэнэ.
-Таныг энэ зун шинэ кинонд тоглосон гэж сонссон. Хамтлагаас гадуур хийсэн хувийн уран бүтээлээсээ сонирхуулаач?
-Шинэхэн гавьяат Хүрлээгийнхээ хийж буй кинонд тоглосон. Миний бүтээсэн дүр их жижигхэн. Гэхдээ жүжигчин хүнд дүр жижигддэггүй гэхэд байх аа. Өөрийнхөө нэрээрээ их хөгжилтэй дүр бүтээлээ дээ.
-Кинонд тоглоод их завгүй байсан бололтой. Гэхдээ ажлын хажуугаар амарсан биз дээ?
-Ах нь сайхан амарч бас чадсангүй шүү. Наадмаас өмнө болон баярын өдрүүдэд “Маск” продакшн маань орон нутгаар тоглолттой байлаа. Ер нь наадмын дараа л хэд хоног сайхан амарлаа даа.

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан