Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1950-иад онд хэрэглээнд нэвтэрсэн шинэ нээлтүүд

1950-иад онд манай оронд нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж, эрх баригчид малчнаас малыг булааж авч байж. Соёлжилтын аян сураг ч үгүй байж, ард түмэн хэдэн зууныхаа л жаягаар бүдүүлэгдүүхэн амьдарч байж. Харин энэ он жилүүдэд манай гариг дээр хүний хэрэглээ, амьдрал ахуйд зориулсан сонин сонин нээлт гарчээ. Тухайн үеийн эрх баригчид, МАХН /өнөөгийн МАН-ынхан/ энэ бүхнийг бидэнд хэрэглүүлэхгүй гэж, хөрөнгөтний зүйл хэмээн сурталдан  олон жилийг хааж боож үдсэн ч 1990 оноос хойш энэ бүхэн бидний амьдралд нэвтэрч,  өнөө ч бидний амьдрал ахуйд хэрэглэгдсээр байгаа.

1.    Хөвсгөр зөөвөлчийг 1957 онд ёстой тохиолдлоор бий болгожээ. Альфред Филдинг, Марк Чевнес гэдэг хоёр хүн ханын  3D цаас хийхээр эхэлсэн ч энэ ийм хөвсгөр зөөлөвч болжээ.

2.    Богино долгионы зуухыг Raytheon корпораци 1955 онд бүтээсэн байна.

3.    Шааригтай үнэртэнг 1952 онд анх бүтээжээ.

4.    "Volvo" компани анхны гурван чиглэлт аюулгүйн бүсийг 1959 онд санаачилж, энэ онд аюулгүйн бүсний Volvo 122 гэсэн стандарт бий болгосон байна.

5.    Наалдамхай товчийг 1955 онд санаачилжээ

6.    Жирэмслэлтээс хамгаалах эмийг 1957 онд гаргаж авсан

7.    Анхны өнгөт телевзор 1953 онд АНУ-д зохион бүтээжээ. Хамгийн анх 1954 онд “Сарнайн жагсаал” гэдэг нэвтрүүлгийг өнгөтөөр цацсан гэдэг.

8.    Зохион бүтээгч Ди Хортон, Лью Хьюитт хоёр хаалгыг салхинд савуулахгүйн тулд анхны автомат хаалга санаачилжээ.

9.    Өндөр үелзлийг анагаах ухаанд 1956 онд анх ашиглаж эхэлсэн байна.

10.    "Diners Card" компани анхны зээлийн картыг 1950 онд хэрэглээнд гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан