Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гиннесийн дээд амжилт хэмээх МОНГОЛ хэнээрхэл

Сүүлийн үест манайхан ямар нэгэн юмыг Гиннесийн номд бүртгүүлнэ хэмээн хийрхэх болов. За байз хамгийн түрүүнээ, хамгийн олон монгол бөх барилдуулж Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлнэ гэсэн юмдаг.
Зургаан мянган бөх ирсэн юм гэсэн. Хэдий цагт ч юм бүү мэд сумынхаа наадамд нэг удаа барилдаж байсан, өдгөө 70 хүрч яваа  өвгөн ачаараа хөтлүүлчихээд хаа тэртээ Ховд Увсаас ирж, тэр олон хүний бараанд нь нэг ороод, ганц гэрчилгээ бариад буцсан. Ийм тохиолдол аймаг бүрээс гарсан даа. Тэр олон хүн зодог шуудаг хийлгэх гэж, тэр газраас нийслэлийг зорьж ирэх гэж ямар их зардал чирэгдэл гаргасан бол.
Тэднээс өнөө хийлгэсэн зодог шуудгаа дахиад өмсөх нь хэд бол.....Тэгээд чухам Монгол бөхийг өнөөх дээд амжилтын ном нь бүртгэж авсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Бодвол нэг сертификат өгсөн л байх л даа. Тэр нь бодоход Монгол бөхийн өргөөнд байгаа биз. Гиннесийн номд бүртгүүллээ гээд ямар ид шид гарсан юм бүү мэд.

Саявтар Үндэсний их баяр наадмаар бий биелгээчдийг бас Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүллээ гэнэ. Бас л аймаг сум бүхнийг шахаж шавдуулж байгаад баахан хүүхдийг цуглуулж. Харахад бол бүгд л үндэсний дээл хувцастай сайхан л байсан л даа. Харин тэр бүхнийг хийлгэх гэж хүүхдүүд эцэг эхээ хэр шаналгаа бол, хэдий зардал чирэгдэл гараа бол. Хүн бүр бүжигчин болохгүй, болдог байлаа ч хүүхдийн хувцас гэдэг нэг жил болоод л багаддагийг Их Хөхсү холбооныхон мэддэг л баймаар.
Монгол бөх, Бий биелгээг монгол үндэсний өв соёл болохоор заавал Гиннесийн номд бүртгүүлэх ёстой гэж зохион байгуулагчид  хэвлэл мэдээллийн хэрэгслээр амаа цангатал ярьсныг санаж байна. Тувагийн Мангуушийг эс тооцвол монгол бөхийг гадаадын хэн тоож байсан юм бэ. Монгол бөх юм чинь монголд л байгаа, байсаар л байна. Гиннесийн номд бүртгүүлсэн, эс бүртгүүлсэн үүнийг хэн ч булаагаад авчихгүй.

Одоо бас 3000 морь уралдуулж Гиннесийн өнөөх номд бүртгүүлнэ гэнэ. Үндэсний их баяр наадмаар дээд тал нь 400-500 морь давхихад юу болдог билээ дээ.  Тэр олон морь, хүүхдэд ямар эрсдэлтэй юм болох вэ. Тэгээд таван км-т уралдана гэж байгаа. Морьд цувж, өөрөөр хэлбэл зул задарч амжилгүй бариа руу орж ирнэ. Морь хүүхэд дарагдахгүй гэсэн баталгаа байна уу.
Одоо тэгээд “Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх хурдан морины уралдаанд оролцсон” гэсэн гэрчилгээ авч хоймрынхоо жаазанд хийхийн тулд  аймаг сум бүрээс өчнөөн хүн баахан давхар уяаны морь хөтлөөд наашаа цувна. Ирж буцах гэж хэд хоног зарах бол, өнөө намрын ажил юу болох бол...
Ер ингэж Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлнэ гэж хийрхэхийн учир юу вэ. Гиннесийн ном чинь ЮНЕСКО-гийн өвийн бүртгэл биш. Нобелийн шагнал биш. НҮБ-ын чуулганы илтгэл биш.  Энд Монгол Улсын нэр нэг их гараад байхгүй. Яахав номыг нь худалдаад авдаг хэдэн хүн, интернетээр юм сонирхдог хэвлэлийнхэнд л хүрнэ.
Ер нь Гиннесийн дээд амжилтын ном гэдэг бол яахав 1955 онд 5000 хувь хэвлэгдэж байсан бол өнөөдөр дэлхийн 23 хэлээр 100 орчим сая хэвлэгдэж байгаагаараа сурталчилгааны нэг том хэрэгсэл юм л биз.
Гэхдээ л энд чинь нэг дор цугларсан хамгийн олон шалдан хүн, хамгийн урт хумстай хүүхэн, хамгийн их шивээстэй эр гээд юу эс л байдаг юм шүү дээ. Хамгийн том хамартай хүн, хамгийн олон жил биеэ үнэлсэн хүүхэн ч энд байж л байдаг юм. Сая л гэхэд Испанийн нэгэн наран шарлагын газарт 729 нудист нүцгэн цугларч усанд сэлэн дээд амжилт  тогтоож гиннесийн номд бүртгүүлж байна гэнэ.
Тэр хумс, үс зэрэг бол яахав нэгд, угаасаа зардал чирэгдэл багатай, тэр нудистууд ч гэсэн  бие биерүүгээ утасдаад л болчих ажил,  хоёрт, тэр хүмүүс нь тэндэх улс орон нь амьжиргаа гайгүй болчихсон санаа зовох юмаар бага, харин ч ийм зугаа цэнгэлдээ таатай ханддаг, үүндээ зарцуулах мөнгөтэй  болчихсон улс, ард түмэн байдаг биз.  Харин манайх ямар билээ. Тэгтэл зугаацаж цэнгээд байх хөрөнгө мөнгө, бэл  бэнчингээр  хэр билээ. Зохион байгуулж байгаа хүмүүс  ч яахав, хөрөнгө бэлтэй, тэгээд ч ийм арга хэмжээ санаачилж зохиосноороо нэрд гардаг юм байж. Энэ амиа бодсон хийрхэлд нь хэд хэчнээн  хүн чирэгдэж, хэдий төгрөг мөнгө зарж, хэдэн сар, хоногийн зардлаа нэгмөсөн гаргаж байгаа билээ.  Ямар их ажлаа алдаж байгаа билээ гээд бодох юм бас баймаарсан.
Одоо дараа нь юугаар Гиннесийн номд орно гэж хэн зүтгэх юм бол. Төр ард түмний хөрөнгөнөөс луйварддаг хүмүүсийнх нь идэж ашигласан мөнгийг  улсын төсөв, ДНБ-тэй харьцуулдаг бол ч  харин өмнөх засгийн луйварчдын идсэн мөнгө лавтай дээд амжилт болж Гиннесийн номд орох байх шүү. Эсвэл  Ц.Нямдорж бол Төрийн түшээдээс хамгийн хэрүүлч  нь гээд энэ номд орж болно шүү дээ. Бусдад дараа болохгүйгээр өөрөө өргөдлөө бичээд, хэдэн удаа хэрүүл хийж байснаа мэдүүлээд тэр номд орж болно, бололгүй яахав.

0 Сэтгэгдэл
Энэ зөв шдээ та нар хүүхдийн талаар ерөөсөө бодохгүй байна. Ойрхон уралдаж байгаа юм чинь насанд хүрсэн хүнээр уралдуулж болно биздээ. Хүүхэд лав биш гэж хэлмээр байна.
одоо богино банзалтай монголчууд, айраг их уудаг монголчууд, гээд зөндөө олон юм гиннесд бичүүлэхээр бэлдэж байгаа хихихи
тэнэг сэтгүүлч бэ. тэгээд хятадаар бүртгүүлүүлэх юм уу
Odoo jinhene awligchdaa ginesiin nomond oryylah heregtei shu humuus ee
Хамгийн "өндөр" Ерөнхийлөгчийгөө бас оруулнаа хөө.
unen l bichsen bn shde . het gennisdeed bgaa yum bish uu gesen setgegdel turj bsan shuu. heterhii iishee anhaaraad baigaa yum bish uu. bielgee ed nar goy bn medeej. gehdee gennisiin tuluu gevel het tuilshirsan hereg
unen l bichsen bn shde . het gennisdeed bgaa yum bish uu gesen setgegdel turj bsan shuu. heterhii iishee anhaaraad baigaa yum bish uu. bielgee ed nar goy bn medeej. gehdee gennisiin tuluu gevel het tuilshirsan hereg
manaihan dandaa negiigee muulj bhiin iim bolohoor hezeech deeshilj chadhgui bgan teneg ***** setguulch
Хоцрогдол гэдэг чинь аймаар л юм даа. Сэтгэл мэдрэлийн л өвчин юм._
unen l yum bichij. bid ch er ni hiirheh, heneerheh, bas ataach jutuuch humuus yum daa. Uun deer nemj helehed odon, medali, temdgiin gej aihtar hiirhel bidend bna daa
ene yostoi unen ym bichsen bn. Sayni naadmiin neelt bielgee ene ter bol zavaarsan zambaraaguil ym bsan hiirhel gej yg heljee
Unen
зөв в юм бичсэн байна
Erguu oor yuch helehevdee setguulchee
зөв в юм бичсэн байна
Хамгийн их уншсан