Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.ГАНЧИМЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛАА НӨХӨН ТООЦУУЛАХААР 360 ГАРУЙ МЯНГАН ХҮН БҮРТГҮҮЛСЭН

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хугацаа өнөөдрөөр дуусна. Энэ сарын сүүлийн өдрүүдэд нийгмийн даатгалынхан маш их ачаалалтай ажилласан төдийгүй хууль хэрэгжих хугацааг сунгах эсэх нь иргэдийн анхаарлыг татаж байна. Нийгмийн даатгалын байгууллагууд зургаан сарын турш иргэдийг бүртгэсэн. Иймээс энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэгээс тодрууллаа.

-Өнөөдөр нийгмийн даатгал дахин төлөлтийн хугацаа дуусгавар болж байна. Гэтэл хамрагдаагүй олон иргэн байна гэх боллоо. Энэ хугацааг сунгах болов уу?
-Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар бидэнд мэдэгдсэн юм алга. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой ХАХНХ-ын сайдын тушаалаар хуулийн хугацааг нь 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-н хүртэл гэж заасан.
-Одоогоор хамрагдах ёстой иргэдийн хэчнээн хувь нь бүртгүүлээд байна вэ?

-2013 оны долдугаар сарын 30-ны байдлаар 361.6 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байна. Уг нь 400-450 мянган орчим иргэн хамрагдана гэж тооцож байсан. Үүнийг нь хувьд шилжүүлвэл  төлөвлөсөн иргэдийн 80 орчим хувь нь хамрагдсан гэж ойлгож болно. Иргэд  бүрдүүлэх ёстой бичиг баримтаа цуглуулж олон газраар орох шаардлага гарсан. Иймээс манай байгууллага бололцооныхоо хэрээр л бүртгэж байлаа. Тухайлбал, ажил хөдөлмөр хийж байсан хөдөлмөрийн дэвтэргүй хүмүүс ажилд орсон гарсан лавлагаагаа архивын газраас авч ирэх гэх мэт боломж олгосон.
-Төрөөс олгож байгаа бусад нийгмийн халам­жид хамрагдах гэхээр ажилласан жил нь хүрэхгүй байсан хүмүүс уг хуульд хамрагдсанаар бусад нийгмийн халамжийг хүртэх эрх нь нээгдэх ёстой байх аа?
-Ажилласан жилээ нөхөн тооцуулаад шимтгэлээ төлөөд хамрагдаж байгаа иргэдийн ажилласан хугацаа нэмэгдэх ч зөвхөн тэтгэврийн даатгалд хамрагдана. Харин нийгмийн даатгалын тухай хуульд заасан бусад  болзлыг хангасан тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авах эрх нь үүснэ. Тухайлбал, 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй ажилласан жилээ нөхөн тооцуулахад хувь тэнцүүлсэн эрх үүснэ. Өмнө нь 10  жилтэй байж байгаад энэ хугацаагаараа 10 жил нэмэгдэх юм бол 55, 60 нас хүрсэн хүмүүсийн тэтгэвэр авах эрх үүснэ гэсэн үг.
-Тэтгэврийн нэмэгдлийг олгох бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол?
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны нэгдvгээр сарын 1-нээс тооцон олгож эхэлнэ гэсэн заалт бий. Иймээс одоогоор  иргэдээс материалыг нь аваад ажилласан жил нь нэмэгдэх эсэхийг шийдэж байна.
 Харин  дүүргүүдийн хувьд өдөрт 400-600 иргэн нийгмийн даатгалын байгууллагад хандаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт хүн амынх нь  30 гаруй хувь нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын  шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах магадлалтай гэж үзжээ. Одоогоор 25 мянга  гаруй иргэний материалыг хүлээд аваад байгаа гэнэ

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан