Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амиа хорлох гэсэн бүсгүйг найз залуу нь аврав

Хятадын Хейлонжиан мужийн Харбин хотод 20 настай бүсгүй орон сууцны барилгаас үсэрч амиа хорлох гэж оролдох үед найз залуу болон хөршийнхөн нь хамтын хүчээр аварч чаджээ. Найз залуутайгаа муудалцсан бүсгүй тагтан дээрээ гарч үсрэх гэж оролдсон бөгөөд найз залуу нь доод давхрын айлын тагтаар дамжин түүн дээр очиж, үсрэхгүй байхыг гуйж ятгажээ. Гэсэн ч эмэгтэй үсэрнэ хэмээн зөрүүдэлсээр, энэ хооронд хөршийнхөн болон аврагчид ирж, түүнийг дээш нь татаж гаргасан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө мөн л Хейлонжиан мужид 40 настай нэг эр амиа хорлохыг завдан байшингийнхаа тагтнаас үсрэх гэж оролдох үед эхнэр нь самбаа гарган аварсан юм. 



0 Сэтгэгдэл
GOE XELSEN KK
aaaa muusain hujaa nar uhjil baival sain shdee.....
GOE XELSEN KK
ysan soliotoi zolig ve
show doo nerd garah gesen archaagui yumnuud biz
Хамгийн их уншсан