Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхэм хүндэт Нийслэлчүүдээ, эцэг эх, хүүхэд багачуудаа



Нийслэлийн иргэд, эцэг эх, хүүхэд багачууд, та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.
Та бүхний Эрдмийн их баяр, хичээлийн шинэ жилдээ яаран бэлтгэж буй энэ өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс  нэмэгдэн, бүтэн өдрөөр ч түгжрэх нөхцөл байдал үүсээд байна. Их хотын маань хүн ам өдрөөс өдөрт өсөхийн  хэрээр автомашины тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийслэл хотод 373139 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Мөн он гарсаар эхний 8 сарын байдлаар зөвхөн нийслэл хотын хэмжээнд 28628 автомашин хөдөлгөөнд оролцохоор нэмж бүртэгдээд байна. Зам барилга, засвар, өргөтгөлийн ажил ид өрнөж, Дунд гол үйлдвэрийн гудамж 19-р хорооллын арын 4.1 км авто замын шинэчлэлт, Нарны замын баруун хэсэг Төмөр замын вокзалаас төмөр замын Депогийн уулзвар хүртлэх 1км авто зам, Зүүн 4 замаас Амгалангийн троллейбусны эцсийн буудал хүртэлх 4,5 км авто зам, Доржийн гудамж Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2,8 км авто зам, ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1,7 км автозам, БГД 8-р хороо  Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0,5км авто зам, БЗД 26-р хороо Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 м авто зам, Нарны замаас Наран туул ОУХТ -өөс Халдвартын уулзвар хүртэлх 0.8км авто зам, Мишээл экспогийн уулзвар, Дарханминжээс 3-р хорооллын эцэс хүртэл,10-р хороолол МТ колонкын уулзварын өргөтгөл шинэчлэлт, Гурвалжингийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 1.3 км автозам, Тасганы овооны уулзварыг засварын ажлаас шалтгаалан хаасан байгаа энэ үед орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, замын түгжрэл дээд хэмжээндээ хүрээд байна. Ийм аргагүй нөхцөл байдал үүссэн учраас  2013 оны8 дугаар сарын 24-өөс 31-ний өдрийг дуустал дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр“Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай”  А/782 тоот захирамж гаргалаа.  
Түр зохицуулалтыг 8-р сарын  24,26,28,30-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор ,25,27,29,31-ний өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн автотээврийн хэрэгсэл 07:00-21:00 цагийн хооронд хязгаарласан бүсэд автозамын хөдөлгөөнд оролцохгүй байхаар хийлээ. Хичээлийн шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөн нягтаршиж, бүтэн өдрөөр түгжирч болзошгүй байгаа учраас иргэдээ уур бухимдалгүй байлгах, алтан цагаа түгжрэлд өнгөрүүлэхгүйн тулд ийм зохицуулалтын түр арга хэмжээ гавахаас аргагүй болсноо дахин учирлан хэлье.

Төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөнийг сааруулах, иргэдийнхээ цаг, зав, эдийн засгийг хэмнэх үүднээс дүүрэг бүрт 2-оос доошгүй байрлалд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг лангууны түрээсгүйгээр зохион байгуулж байна.
Мөн тухайн өдрүүдэд Цахилгаан тээврийн үйлчилгээний үнийг чөлөөлж, бүх чиглэлд тролейбусаар үнэгүй зорчих зохицуулалт хийлээ. Нийслэлийн удирдлагын зүгээс байгууллагын ажилчид болон сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх, байгууллагын  гаднах автомашины зогсоолын 80 хувийг үйлчилгээнд зориулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Аргагүй байдлаас шалтгаалан гаргасан  бидний шийдвэрийг ойлгон, дэмжин хүлээн авна гэдэгт Нийслэлийн иргэд та бүхэндээ  итгэж байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ

0 Сэтгэгдэл
Таны энэ шийдвэр зөв гэдэгт эргэлзэж л байна шүү.Таны инээмсэглэл ч чин сэтгэлээсээ биш л байна даа.
ok oilgoj bn
ter yax ve? tsetserleg nemj bariachee, yadargaatai yumaa.
Хамгийн их уншсан