Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгуудыг орон сууцжуулахад Чингис бондоос 200 сая ам.доллар зарцуулна


“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт энэ удаад Өвөрхангай аймгийн Арвайхээрт боллоо. Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайдын томилолтын үеэр долоо хоногийн пүрэв гариг бүр хийдэг уламжлалт уулзалт тохиосон юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Өвөрхангай аймгийн сэтгүүлчид Ерөнхий сайд Н.Алтанхуягаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг нийслэлтэй аймгуудыг авто замаар холбох ажлын анхных нь Баянхонгор-Арвайхээр чиглэлд хатуу хучилттай авто замтай болсноор биеллээ олж буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн ажлын явцтай танилцсан талаараа мэдээлэл өгөв. Баянхонгор аймагт ажиллахдаа Ерөнхий сайд аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, иргэдтэй цахим уулзалт хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар ярьсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн удирдлагууд 1000 айлын орон сууц барих ажилд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэх боломж байгаа эсэхийг хөнджээ. Ерөнхий сайд Баянхонгор, Өвөрхангай аймагт 1000 айлын орон сууц барих ажилд Чингис бондоос тодорхой хэсгийг зарцуулах боломжтой гэж мэдэгдлээ.

Аймгуудын Засаг дарга нартай сар бүрийн цахим уулзалт хийж, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, түүнийг хэрхэн даван гарах талаар ярилцдаг тул  маш нягт ажиллаж байгаа гэж Н.Алтанхуяг сайд дүгнэв.
Түүнчлэн иргэдээ сонсч, хамтарч асуудлаа шийддэг байхыг аймгийн удирдлагуудад захисан. Баянхонгор аймаг иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох дэвтэр өрх бүрт аялуулж, түүнээсээ мэдээлэл авч, ажлаа явуулдаг жишгийн талаар танилцуулав. Өвөрхангай аймгийн удирдлагуудад ч иргэдтэйгээ ойр ажиллах нөөц боломжоо дайчлах хэрэгтэйг хэллээ. “11 11” төв шиг Өвөрхангайд ийм тоогоор төгссөн дугаарын утсаар иргэдээс санал хүсэлт авч байгааг сайшаав. Уулзалтад Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд нар оролцлоо.  

Ингээд “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр сэтгүүлчдээс асуусан зарим асуулт хариултыг хүргэе.
 
-Чингис бондын хөрөнгөөр зөвхөн үйлддвэрлэлийг дэмжинэ гэж байсан. Гэтэл орон сууцанд мөнгө зарцуулах талаар ярилаа. Ингэснээр  ямар нэг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс хасагдаж, танагдах вий гэсэн болгоомжлол байна?
-Чингис бондоос 300-400 сая ам.доллар үлдсэн. Үүнийг үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулна. Орон сууцанд 200 сая ам.доллар гаргана гэж зургадугаар сард Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ нь ойролцоогоор 300 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Аймгуудыг орон сууцжуулахад 300 гаруй тэрбум төгрөг Чингис бондоос санхүүжүүлнэ.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар ямар асуудал оруулахаар төлөвлөж байна вэ?
-Ээлжит бус чуулган  есдүгээр сарын 16-нд хуралдана. Чуулганд зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, оруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулиудыг баталснаар хөрөнгө оруулагчдын хувьд орчин нөхцөл тогтвортой өөрчлөгдөхгүй байх юм. Мөн Алтны нөөцийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
-Нүүрсний экспортын талаар Засгийн газар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Таван толгойгоос энэ жил гаргах нүүрс үндсэндээ өр дараад дуусна. Харин бид Баруун Цанхиа ашиглаж эхэлсэн, ажил эрчимтэй явж байгаа. Нүүрсээ гаргаад эхлэхээр валютын нөөц нэмэгдэх боломжтой болно.
-Ирэх жил Монгол Улс тоон системд шилжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бэрхшээл, хүндрэл гарч эхэлнэ. Энэ талаар арга хэмжээ авах боломж бий юү?
-2014 онд тоон технологид шилжинэ. Тоон системд шилжихэд асар их хөрөнгө шаардаж байгаа. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуудлыг хэрхэн шийдэж болох талаар ойрын үед ярилцъя.
-Оюу толгойн далд уурхайг ашиглах талаар “Рио тинто” компанийнхантай хэлэлцээр хийх “Эрдэнэс Оюу толгой”-н төлөөлөгчид явсан уу. Тэд ямар асуудал хөндөж ярилцах бол?
-Лондон явах төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг томилсон. Ирэх долоо хоногт төлөөлөгчид Лондон руу явж, хэлэлцээр хийнэ. Далд уурхайд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар энэ уулзалтаар түлхүү ярина. Оюу толгойн уурхайгаас халагдсан гэх 63 хүний асуудлыг бид судалж байгаа.
Тэд халагдсан гэсэн албан бичгээ авах юм бол бид тэр хүмүүсийг ажлын байраар хангах талаар анхаарал хандуулах болно. Хөдөлмөрийн сайд Санжмятав энэ асуудлыг хариуцаж ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Heregleeg demjeed, huvaaj ideed baival orond orood duusna shuu de.Mongo oloh zuildee hiigeech ee. Altan huyag gej mulguu tarhi iim yum medehgui bol ogtsorooch ee.
120 МЯНГАТЫН 23 БАЙРНЫ А БОЛКНЫ 07 ДАВХАРЫН 03 ӨРӨӨ БАЙР ЗАРНА БҮХ ҮЙЛЧИЛГЭНДЭЭ ОЙРХОН ШҮҮ ХАРИЛЦАХ УТАС:99096201-РУУ ЗАЛГАНА УУ?
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан