Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ичмээр дамшиг”-тай хэр удах вэ


“Тунгалаг тамир” кинонд Итгэлт баян Эрдэнэд малынхаа данс тооцоог хүлээлгэн өгөхдөө “Эрдэм боловсролтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэсэн үгээр өөрийгөө халхалдаг. Тэгвэл монголчуудын хээгүй зангаар гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ингэж хэлэх зүйл цөөнгүй гараад байна. Үүний нэг нь томоохон тоглолт хийх талбай. Сүүлийн үед гадаадын нэр хүндтэй “од”-уудыг урьж байгаа нь компаниуд тоглолтоосоо ашиг харж, зах зээл хөөж зөвшөөрч буй хэрэг огт биш. Харин Азийн цээжинд орших залуухан орон Монголыг сонирхсондоо л тэр.

Энэ тухайгаа өнгөрсөн хавар ирээд явсан Их Бри­танийн “Micheal learns to rock” хамтлагийнхан “Хөдөө гадаа гарч, амарч байгаад явна. Ашгийн төлөө ирээгүй” гэдгээ хэлж байсан. Мөн тун удахгүй ирэх Солонгосын “T-ARA”  хамт­лаг Монголын говьд клип­ний зураг авалтаа хийхийн тулд ирж буй. Энэ завсраараа шүтэн бишрэгч залуустайгаа хоёр оройг хамт өнгөрүүлж, замын зардлаа олох гэсэн биз. Жаахан хатуухан хэлэхэд, Т-Батаарын дуулианаар дэл­хийд нэлээд алдаршсан Мон­голын говь татсан байж ч болох. Их Британийн алдарт “Blue” хамтлагийг эх орондоо авчрахаар зэхэж буй “EVENTO” компанийхан урьд нь “Backstreet boys” хамтлагийнхныг урьсан ч, тоглолт хийх газаргүй, зах зээл жижигтэйгээс тоглолт нь цуцлагдсан. Тэгэхээр гадаа талбайд олон хүнийг хамруулсан тоглолт хийе гэвэл дулаан цагт Төв цэнгэлдэх хүрээлэн, өвөл Яармаг дахь Спорт цогцолбор байх шив. Хамгийн гол нь, манай зах зээлийг гололгүй ирж буй “од”-дын тоглолтыг үзэхээр сэтгэл нь догдолж буй фенүүд нь үүнийг анзаарахгүй биз гэж тооцоолсон уу “Blue”-ийн­­хантай хамт тоосоороо тог­­лож, оройг өнгөрүүлэх мөч ойртсоор. Төв цэнгэлдэх хүрээ­лэнд хамгийн ихдээ “Камертон” хамт­лагийн 10 жи­лийн ойгоор 70 гаруй мянган үзэгч цугларсан нь хамгийн олон хүн үзсэн тоглолт болж чадсан. Гэхдээ энэ үеэр нэлээд олон хэрэг гарсан талаар ам дамжсан яриа нэг хэсэгтээ л тасраагүй. Бас 2004 онд Оросын алдарт “Виагра” хамт­лагийг яг өдийд тус цэнгэлдэх хүрээлэнд хөлдөөх шахам байж дуулуулж байсан нь саяхан мэт. Гэтэл одоо хэзээ мөдгүй цас дарах гэж байхад Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт төлөвлөсөн нь бас л эрсдэлтэй алхам гэмээр.

Шүтдэг хамтлагаа ойроос харж, дууг нь амьдаар сонсч, дагаж дуулах нь сайхан. Гэхдээ яагаад заавал тоглолт болох гэхээр л энэ мэтчилэн толгойгоо гашилгаж, болгоомжилж суух ёстой гэж.  Гадаадын ямар ч “од”-ыг урьсан нүүр бар­дам цэнгэлдэх хүрээлэн барьчихвал үзэгч бидэндээ ч, уран бүтээлээ хүргэх хүмүүст ч гэсэн сайхан. Яг харахаар сая гаруй хүн амтай нийслэлд маань битүү тоглолтын танхим ховор. Тоглолт хийх хамгийн тохиромжтой нь “UB palace” боловч мэргэжлийнхэнд тайз, дуугаралт нь гологддог гэдэг. Гэхдээ тоглолтыг нь өөрийн биеэр үзэж байвал сэтгэлийн хөөрлөөрөө бүхнийг цагаатгадаг манайханд үүнийг нь ч анзаарах сөхөө байдаггүй.

Төв цэнгэлдэх хүрээлэнг нэг хэсэг битүү болгох тухай ярьж, зураг төсөл нь хүртэл гар­сан ч бас л тэгсгээд намжсан. Өргөн уудам газар нутагт тархан суурьшсан хүн амтайн хэрэг юу билээ хо­тоос зайдуухан мэргэжлийн шаардлага хангасан, олон хүний багтаамжтай нэг стадион барьчихвал урлагийнхны тоглол­тын төлбөрөөр зардлаа нөхөөд л авна. Үүнийг салбар яам ажил хэрэг болгомоор. Ардын урлагийн театр, сум бүрт кино театр барих ажлыг яамнаас эхлүүлээд буй. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ алийн болгон Төв цэнгэлдэх хүрээлэн, “UB palace”-аа урдаа барьж, гадаадынхны өмнө нүүр улайн зогсох билээ дээ.

0 Сэтгэгдэл
Uul ni zuv asuudal hunduj.Daanch yum meddeggui unshdaggui nuhur bna.MLTR hamtlag ih britaniih bish daniin hamtlag, ted havar ireegui uvul irsen.
Хамгийн их уншсан