Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛГАА: БИД ХАМГИЙН МУУ ӨРСӨЛДӨГЧ ГЭДГЭЭ ТУНХАГЛАЛАА

-Австралийн нүүрсний борлуулалт 90 хувиар өссөн байхад манайх 38 хувиар буурсан-

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалт буур­­сан шалтгааныг янз янзаар тайлбарлаж бай­на. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс өнөөдөр 15 жилийн өмнөх үедээ эргээд очлоо. 1998 онд зэс алтны үнэ хамгийн доод хэмжээнд хүртэл унасан. 1999, 2000 оноос жаахан сэргэсэн. Тэр үед Оюу толгой нээгдэж гадаадад зарлагдсан.
Тэгээд бусад орнуудад 1970-аад онд сэргэсэн Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл ма­найд ч мөн адил гарч эхэлсэн. Хүн болгон гадаадынхан хэрэггүй, байгалийн баялгийг зүй бусаар ашиглалаа, бидэнд хүртэхгүй байна гэх болсон. Энэ бол уул уурхай шинээр хөгжиж буй оронд давтагдаж ирсэн үзэгдэл. Манай улс 2006 онд стартегийн орд гэдэгт төрийн оролцоог хуульчилсан. Дараа нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын, урт нэртэй хууль гарсан.
Хамгийн сүүлд салба­раар нь стратегийн ач холбогдолтой болгоод хөрөнгө оруулалтыг нь хязгаарлалаа. Мөн Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын лиценз гурван жилийн хугацаанд олгохгүй болсон. Тэгээд энэ бүх зүйл хуримтлагдсаар явтал түүхий эдийн үнэ ханш унадаг мөчлөгтэй давхацлаа. Судлаачид хөрөнгө оруулалт буурсан гол шалтгааныг тайлбарлсан. Үүнд гадаад нөхцөл 30 хувь, үлдсэн нь дотоодын нөхцөл байдлаас болсон гэдэг.
Уул уурхай хөгжсөн Австрали, Канад  түүхий эдийн үнэ унасан үед  зохицуулаад удирдаж сурсан туршлагатай юм. Манайхан уул уурхай гэхээр муухай боддог, хараар буддаг, татвар нэмдэг, ярилцаж хэлэлцэж шийдвэр гаргадаггүй, дандаа огцом саваласан шийд гаргадаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хувьчилчихаад маргааш нийгэмчилнэ гэдэг шиг бодлого нь өнөөгийн энэ хүнд нөхцөл байдлыг бий болголоо.
-“Дисковер Монголиа-2013” чуулганы хэлэлцэж буй гол асуудал юу вэ?
-Бидэнд дотооддоо шийдэж чадаагүй зүйл олон. Үүнээс хамгийн түрүүнд шийдэх таван асуудал байна гэж үзэж байгаа. Эхнийх нь хууль эрх зүйн орчин тогтворгүй байна. Дараа нь уул уурхай дагасан дэд цүтэц алга. Гуравдугаарт нь орон нутгийн засаг захиргаа иргэдийн оролцоог хуулиар зөв зохицуулж чадахгүй байгаа юм. Дөрөвт байгаль орчны талаар олон хуультай. Гэвч нөхөн сэргээлт муу хийгдэж байна. Тавд мэргэжлийн ажилтан, сайн чадварлаг  инжнерүүд алга.  Ингээд энэ удаагийн чуулганаар  төр, иргэний нийгэм, хувийн секторууд нээлттэй ярилцах болсон. Энэ гурван сектор тулгын гурван чулуу. Дээр нь аятайхан тогоо тавьж гал түлбэл сайхан цай хоол хийж болно шүү дээ. Үүний үндэс суурийг л энэ чуулганаар ярилцсан гэж ойлгож болно.
-Хөрөнгө оруулалтын хууль өөрчлөгдөх гэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр ярьж байгаа үзэл баримтлалын хэмжээнд батлагдах юм бол урт хугацааны маш тогтвортой нөхцөл бүрэлдэнэ. Үүнд хоёр гуравхан чухал зүйл бий. Тухайлбал хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг гадна, дотных гэж ялгахгүй тэгш үйлчилнэ гэж байгаа. Тодорхой хэмжээний босго тавиад үүнээс дээш ийм, бүр ихэд нь тийм гэсэн тогтвортой байдал, татварын эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн. Энэ бол хувийн сектор хамгийн их хүсч хүлээж буй зүйл.
-Одоо батлагдах гэж байгаа шинэ хуульд гадаадын төрийн өмчит компани тухайн хөрөнгө оруулагч компанийн 51-ээс дээш хувийг эзэмшиж байх юм бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалт яригдаж байгаа гэсэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-АНУ, Канад, Австралид ч бас ийм зүйл бий. Орон тооны бус зөвлөл гэж байдаг юм билээ. Энэ зөвлөл нь ярилцаад зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг нь шийддэг. Манайд энэ асуудал 2008 оноос эхэлсэн юм. Тухайн үед “Вестерн порспект” компани ураны лицензээ хятадын төрийн өмчит компанид худалдаж байсан. Тэгээд манайхан гадаадын төрийн өмчийн компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэж ярьж байгаад өнгөрсөн жил батлагдсан тэр хууль төрсөн. Эндээс манайхан асуудлыг аль болох хүндрүүлж чаддаг нь харагдаад байгаа юм.  Засгийн газрын өмчтэй компанийн асуудал нь нэг компани бус хоёр орны Засгийн газар хоорондын асуудал болж хувирдаг. Өөрөөр хэлбэл хятадын хувийн өмчит олон компанийн лицензийг хурааж аваад хөөж гаргасан. Тэгэхэд Засгийн газар хоорондын асуудал үүсдэггүй. Харин Засгийн газар өмчтэй болохоор асуудал эвгүй тийш эргэдэг юм.
-Ашигт малтмалын үнэ буурлаа. Тэр дундаа нүүрсний экспорт зогсонги байдалд орсон гол шалтгаан нь юу вэ?
-Бид хүссэн, хүсээгүй хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлнэ. Бид өөрсдөө муу ажилласан учраас нүүрсний борлуулалт зогсонги байдалд орлоо. Австралийн нүүрсний борлуулалт өнгөрсөн оныхоос 90 хувиар нэмэгдсэн. Гэтэл манайх 38 хувиар буурлаа. Орос, Канад, АНУ-ын хятадад нийлүүлэх нүүрс 70 хувиар нэмэгдсэн судалгаа бий. Тэгэхээр хятадын нүүрсний хэрэглээ буураагүй. Харин ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хамгийн гол нь бид муу өрсөлдөгч гэдгээ л тунхаглаж байна. Яагаад гэвэл манайд дэд бүтэц байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүний өртөг зардал өндөр гардаг. Үүнээс гадна тогтмол нийлүүлж чадахгүй байна. Дээр нь байгуулсан гэрээгээ буцъя гэж айлгадаг. Ингээд байхаар манайхыг яаж сайн түнш гэж харах вэ дээ. Тэгэхээр бид хятадын зах зээлийг муу судалсан, зохицож ажиллаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.   Үнийг нь харьцуулаад үзвэл Австралийн нүүрсний хилийн үнэ 20-30 хувиар унасан. Гэтэл манай нүүрсний хилийн үнэ 2-3 хувиар буурсан байдаг. Тэгэхээр бид худлаа хийрхээд зах зээлээ судлаагүйд л хамаг буруу байна.
-Үйлдвэрлэлд ашиглаж буй усны үнийг нэмэх яриа бий. Хэрэв үнэ нэмэгдвэл уул уурхайн үйлдвэрлэлийн зардал өснө. Энэ талаар уул уурхайн компаниуд ямар байр суурьтай байгаа бол?
-Жишээлбэл, баяжуулах үйлдвэртэй Ухаа худгийн уурхай байна. Энэ үйлдвэрийн нүүрс баяжуулах нийт зардлын 17 хувь нь усных байдаг. Үйлдвэрлэлд хэрэглэж байгаа нэг тонн ус одоо 150 төгрөг. Цаашдаа 1500 болох сураг бий. Дээр нь цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн. Шатахууны татварыг уул уурхайнханд тусад нь нэмээд өгсөн. Тэгэхээр ашигт малтмалын үнэ доош явж байхад зардлыг нь өсгөөд байхаар уул уурхайнхан яаж үр ашигтай ажиллах вэ дээ. Өнөөдөр аль салбарт хамгийн ус хэрэглэж байгааг ярьж буй хүн алга. Цахилгаан станц, арьс шир боловсруулагчид асар их ус хэрэглэдэг. Мөн ус савалж зардаг бизнес эрхэлж буй нөхөд бий. Тэдний татвар, усны мөнгө нь  бага байгаа. Энэ бол ялгаварлаж байгаа хэрэг. Усаар бизнес хийж ашиг олж буй нь бага зардал гаргадаг байж таарахгүй биз дээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
gadaadiin litsenz ezemshdeg hhk_s bolon uurhainuudaa asar ih mongo avch omnoos ni guideg geed bgaamdaa humuus ene toriin bus baiguulgiig atg shalgoochee asar ih mongo dansaar ni ordog geh yum
ene hun ih hutsaj bgaa humuusee sain anzaaraad bgaarai eronhiilogchiin horig tavisan letsenziig huraasniig buruu moglchuud urain medleggui teneg bas muu tunsh geed hutssad bgaam
МУУҮА-ЫН ДАМБА,АЛГАА ГЭЖ ХЯТАДЫН ГАР ХӨЛҮҮДЭЭС МИНИЙ МОНГОЛЧУУД БОЛГООМЖИЛЖ ЯВААРАЙ.ДЭЭР НЬ ХЯТАД ОЧИРБАТ Э.З ЖАРГАЛСАЙХАН ХАШЧУЛУУН НАРЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭС БОЛГООМЖЛООРОЙ.ХАРИЛЦАН АШИГТАЙ БОЛ БОЛНОООО
Хэтэрхии улс торжсонии гай даа ? Улс торчид монголыг хогжуулдог бол хогжуулэх болсон гэвч угуй л бна даа ? 23 жил ч бага хугацаа биш дээ ? Энэ хугацаанд гол гурван салбараа хогжуулсэн бол бусад нь дагаад хогжих байлаа ?
Энийгээ эртхэн шиг гонгинож байхгүй яасийн...
Хамгийн их уншсан