Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ОГЦОМ БУУРАВ

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш тасралтгүй өссөн ч амралтын өдрүүдэд бэлэн арилжааны газарт худалдах ханш буурсан гэх мэдээлэл гарав. Тодруулбал, Найман шарга захад ам.долларыг 1695 төгрөгөөр авч, 1710 төгрөгөөр авч байсан юм. Зарах ханш 70 орчим төгрөгөөр огцом унах үед албан ханш 1683.10 төгрөгт тогтмол байлаа. Ханш ийнхүү буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байх магадлалтай. Юун түрүүнд Монголбанкнаас авч хэрэгжүүлдэг зах зээлд мөнгө нийлүүлэх ажиллагаа нөлөөлсөн. Тухайлбал, есдүгээр сар гарсаар 433.8 тэрбум төгрөгтэй тэнцэх Төв банкны үнэт цаас, найман сая ам.доллар болон 129 сая юанийн дуудлага худалдаа, 59 сая ам.долларын своп хэлцэл, 20 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас тус тус арилжааллаа.
Нөгөөтэйгүүр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах болсноор нэг тэрбум ам.доллар нийлүүлэх тухай мэдээлэл ч хөөсрөөд байсан ханшийг сааруулахад нөлөөлсөн болов уу.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан