Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт согтууруулах ундааны эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Турк согтууруулах ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн шинэ хууль үйлчилж эхэллээ. Энэ хуулийн дагуу бүх төрлийн согтууруулах ундааг 22 цагаас хойш зарахыг хориглож. Замын дагуух дэлгүүрүүдэд 24 цагийн турш зарахыг хориглосон. 18 нас хүрээгүй хүмүүст худалдах, дэлгүүрийн гадна хорго дээр өрөх, сурталчлах, зурагтаар согтууруулах ундаа ууж байгаа хүн гаргах, цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс, гудамж, гол, далайн эрэг дагуух бүст хэрэглэхийг хоригложээ. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн ивээн тэтгэсэн олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглож. Энэ төрлийн ундаа зардаг дэлгүүр, мухлагууд нийтийн байр, сургуулиудаас 100 м-ээс алсад байхыг үүрэгдэв.

Цусан дахь спиртийн хэм­жээ нь нэг промилегээс илүү гарсан жолоочийг хоёр жил хорих, үлээл­гэн согтолтын зэргээ шал­гуулахаас татгалзсан жолоочийн эрхийг хоёр жилээр хасах, мянган ам.доллараар торгохоор бол­сон байна.
Өчигд­рөөс үйлчилж эхэлсэн энэ хуулийг өнгөр­сөн долдугаар сарын 11-нд баталсан юм. Хуулийг баталсны дараа том хотуудын залуучууд эрхийг нь зөрчиж байна гэж янз бүрээр эсэргүүцэж үзсэн ч Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ямар ч буулт хийгээгүй юм. Эрдоганыг лалын шашны зарчим, хууль дүрмийг туркчүүдэд хүчээр тулгах гэж байна гэж буруутгах хүмүүсийн тоо энэ хуулийн дараа эрс нэмэгдсэн. Учир нь, лалын шашны хуулийн дагуу бүх төрлийн согтууруулах ундаа уухыг цээрлэдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан