Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийн төсөл боловсруулна

Сангийн яамнаас боловсруулж буй Татварын багц хуулийн төсөлд өв залгамжлагчдаас татвар авах тухай заалт орж байгаа гэнэ. Манай улсад өмнө нь ийм төрлийн татварын зохицуулалт байгаагүй. Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд ийм төрлийн хууль эрхзүйн орчин байдаг аж. Татварын багц хуулиудыг өөрчлөх, шинэчлэхтэй холбоотойгоор Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өв залгамжлалын албан татвар ногдуулах үнэлгээг өвлөх хөрөнгийн нийт үнийн дүнгээс 100 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг хасч тодорхойлохоор тооцож буй аж. Мөн бэлэглэлийн албан татвар ногдуулах үнэлгээг бэлэг авсан хөрөнгийн нийт үнийн дүнгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгийг хасч тодорхойлохоор яригдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан