Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Даатгал төлөөд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй иргэдэд урамшуулал олгохоор судалж байна

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар ажиллаж байгаа. Манайд одоогийн мөрдөгдөж буй хуулиар даатгуулагч хүссэн үйлчилгээгээ эмнэлгийн байгууллагаас авч чадахгүй буй талаархи шүүмжлэл их байдаг. Энэ бүхнийг зохицуулах зорилгоор дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Одоогийн мөрдөгдөж буй хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ?
-Энэ хуулийг удаан хугацаанд судалж, мэргэжлийн хүмүүсийн төлөөллийг оруулсан хэлэлцүүлэг зохион байгуулан, тодорхой шийдэлд хүрч байж өөрчлөлт оруулах шаардлагатай юм билээ. Даатгал төлж буй хүн эмнэлгийн үйлчилгээ хангалттай авч чадахгүй байна. Тухайлбал, би эмнэлэгт  хэвтлээ гэхэд даатгалаараа дуртай эмнэлгээ сонгоод үйлчлүүлэх боломж алга. Зөвхөн харьяаныхаа эрүүл мэндийн нэгдэлд хандах боломжтой. Эмч ор байхгүй зургаан сарын дараа ир гээд явуулдаг. Үүнийг халах нь энэ хуулийн гол үзэл баримтлал. Өөрөөр хэлбэл, даатгалын үйлчилгээг сонгож авдаг болох ёстой. Аль эмнэлэгт үзүүлэхээ тухайн даатгуулагч өөрөө сонгодог болно. Баянхонгор аймгийн иргэн Эрдэнэтэд явж байгаад бие нь өвдвөл тэндхийн хоёр дахь шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжийг хуулиар бий болгох нь чухал. Даатгуулагч эмнэлгээ өөрөө  сонгодог болсноор эрүүл мэндийн байгууллагууд чадавхижна. Учир нь, иргэд хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг эмчилгээ оношилгоотой газрыг сонгоно. Энэ нь өрсөлдөөнийг бий болгохоос гадна хувийн хэвшлийн, улсын эмнэлэг гэж ялгалгүйгээр үйлчлүүлдэг болно. Эндээс хамгийн олон даатгуулагч өөртөө төвлөрүүлж байгаа газарт даатгалаас орох мөнгө ахиу байх нь харагдана. Улсын эмнэлэг дараалал ихтэй, эмч нар нь харилцааны соёл муутай байвал иргэд хувийн эмнэлэг рүү очдог болно. Тэгэхээр улсын эмнэлэгт хувийнхтай адил хэмжээний үйлчилгээ үзүүлдэг болохын тулд явах юм.
-Даатгалын санд мөнгө төвлөрүүлэхийн тулд хөдөлмөрийн насны иргэд адил төвшинд даатгал төлдөг болохоор ярилцаж байгаа гэсэн.  
-Даатгалын санд мөнгө бүрдэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь нийт иргэдийн 80 хувь нь улсаас даатгуулаад байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, ажилгүй хөдөлмөрийн насныхан сард 650 төгрөг төлж даатгуулдаг. Гэтэл ажил хийж сарын 500-600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн 15-20 мянган төгрөг төлдөг байх жишээтэй. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй албан ёсны ажил хийж буй хүн даатгалын сангийн 80 хувийг бүрдүүлдэг байтал энэ мөнгийг хэрэглэж байгаа хүмүүс нь улсаас даатгал авдаг иргэд байна. Тэгэхээр бүх хүн адилхан даатгалаа төлдөг байх ёстой. Хувиараа бизнес эрхлэгч, наймаачид сард 650-хан төгрөг төлж байгаа. Уг нь тэднээс орлогынх нь 2-3 хувийг сар бүр даатгалын мөнгө гэж авмаар байгаа юм. Тийм систем рүү шилжиж байж эрүүл мэндийн даатгалын сан мөнгөтэй байна. Тэр мөнгөнөөс өрсөлдөөний шугамаар эмнэлгүүд рүү хуваарилснаар бид эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг болох юм. Бид БНСУ-ын даатгалын системийг судалж, энэ хуулийн төслийг хийж байгаа. Тус улсын даатгалын системийг нэлээд сайн гэдэг. Гэхдээ энэ хуулийг яаруу сандруу баталж болохгүй. Хуулийн төслийг он дамжиж хэлэлцэх байх.
-Даатгалаа ашиглаагүй хүн гэр бүлийнхээ нөгөө гишүүнд шилжүүлэх асуудал яригдаж байсан. Энэ талаар ажлын хэсэг судалгаа хийсэн үү?
-БНСУ-ын системээр аав нь ажил хийгээд даатгалаа төлж байгаа нөхцөлд гэр бүлийн бусад гишүүд нь автоматоор даатгалд хамрагдчихдаг юм билээ. Манайх иргэний эрүүл мэндийн даатгал учраас энэ жишиг хэрэгжих боломжгүй. Харин бид даатгал төлөөд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй иргэдэд урамшуулал олгох ёстой гэж үзэж байна. Энэ нь гурван жилд нэг удаа иж бүрэн шинжилгээнд хамрагдах боломжтой байхаар урамшуулал олгох талаар судалж байна.       

0 Сэтгэгдэл
хагалгаа хийгээгүй энэ царайгаараа шалчийчихаад зүгээр л юм байна ш дээ
600 мянган төгрөг
төлбөртэй эмнэлгүүдийн талаар шалгалт хийгээч 10 хонгт 6000 мянган төгрөг авчихаад дээрээс нь даатгалаас эмчилгээний зардал гээд татаас авчихдаг эмнэлгэ Хүмүүн эмнэлгээс эхлүүлээд зөндөө байнаа цаана чинь
600 мянган төгрөг
1. Uvchtei hun l neg dor emchiin hiilge gesen shinjilgeenuudiig hiilgedeg tegehed tani 30000 duussan /barag l tsus ,shees uguud l/ mungu nemj tuluud shinjilgee hiilgevel hiilge gedeg uvchin bolon onoshoo todruulah gej baigaa hun mungu tuluhuus argagui boldog. Iim uchraas hun bur sar bolgon onoshlogoo, shinjilgee hiilgeed baigui ni medeej tul JILIIN limitend ni hediid ch hamaagui hiigeed harin duussan uyd ni mungu tulj baidag aar huulind tusgah heregtei
Эрдэнэчимэн гуай эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттөй авдаг ихэни амнүүдийг яагаад хассан юм бэ? Мөн чиний эмийн сангууд эхнийхээ үнийг маш ихээр нэмсэн байна лээ яаж байгаа юм бэ? Ядуу дорой хөгшид эм авч чадахгүй байна шдэ. Энэ тал дээр анхаарч хөнгөлөлттөй эмийн хуучнаар нь олгодог болгооч ээ. Энэ чиний хннж байгаа ажил уув
yamar anhaarmaar asuudal be. emnelegt uzuuleegui, eruul mendiin daatgal ashiglaj baigaagui iim humuus baigaa shuu.ed yah oystoi be gedeg ni asuudal. humuus shig suvilald yabahgui b.na. emnelegt hevtehgui b.na. ulsad huvi nemree oruulaad yavj baigaa hugshchuudiig uramshuulaarai
On damjij heleltsene gedeg ni yu gesen ug ve? Naad asuudal chine bolohgui baina gej yrisaar 4jil garan bolj baihad. EM-n baiguulgiin sanhuujilteer ni hariutslaga tootsood ehelhed amarhan yum bish uu. Huuhed tulsen ch, nyrai endsen ch tusviin bolon daatgaliin mungu uguud l Baij baigaa sh dee.
Хамгийн их уншсан