Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Бид сэтгүүлч Б.Эрдэнэцогтдоо 20 сая төгрөг хандивлалаа
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт маань элэгний хүнд өвчнөөр өвдөн, нэн яаралтай элэг солиулах шаардлагатай болоод байгаа. Түүнд мэргэжил нэгт нөхөд нь болон сайхан сэтгэлт ард түмэн нь гар сунган, хандивын аян өрнүүлж, эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг хуримтлуулсан. Тэрээр өнгөрсөн сарын 28-ны өглөө Энэтхэг улсыг зорьж, элэг солиулах мэс засалд орохоор болсон юм. Одоогоор тус улсад эмчилгээ сувилгаа хийлгэж, хагалгаандаа бэлтгэж байгаа ч эмчилгээний зардал тооцоолж байснаас ч өндөр гарч, даруй 30 гаруй мянган ам.доллар нэмж шаардлагатай болсон байна. Шахуу хугацаанд ийм их мөнгө олох гэж тэвдсэн ээж Б.Баасанжаргал нь хамгийн түрүүнд үзэг нэгт нөхдөд нь хандсан юм.
Андынхаа амийг аврахын тулд “Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, “C1” телевизийн хамт олон хамтран хандив цуглууллаа. Нийт 120 хүний сэтгэл, хөлс хүч шингэсэн хандив маань 20 сая төгрөгт хүрсэн юм. Бид сэтгэл шингэсэн хандиваа өнөөдөр Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалд гардуулахаар болов. Ямартай ч, шаардлагатай эмчилгээний зардлын тал хувийг цуглуулж чадлаа. Харин бидний эхлүүлсэн сайн санааны аянг сэтгүүлзүйн салбарынхан маань үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анх түүний эмчилгээний зардалд зориулсан хандивын данс нээгдэхэд “Ардчилал” сонин, assa.mn сайтын хамт олны зүгээс хамгийн түрүүнд нэг өдрийн цалингаа хандивлан бусдыг уриалж байсан. Энэ удаад ч бид үзэг нэгт нөхөд болон сайн санаат хүмүүсээ өөрсдөөрөө үлгэрлэн уриалж байна. Та бидний сэтгэлийн өглөг, сайхан сэтгэлийн тус дэмээр Б.Эрдэнэцогт маань эдгэрч, нэг ээжийн магнай тэнийж, нэг гэр бүлийн элэг дэвтэж, Монголын сэтгүүлзүйн өрх элэг бүтэн явах учиртай. Тэр дахин босч, “Эрдэнэцогт мэдээлж байна” гэсэн сөөнгө мөртлөө, эрч хүчтэй дуугаар танд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Өвчин зовлон хэцүү хэцүү Зовсон нэгэндээ туслана гэдэг маш сайхан үйл хэрэг Нэг ч гэсэн хүн эдгэж эрүүл саруул амьдарч алтан нарны гэрэл хүртэнэ гэдэг бурхны авр*****
нэг хүний ч гэсэн амь насыг хамгаалж сайхан үйл хийж байна шүү, бид чинь цөөхүүлээ шүү дэ, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ. Мань хүнтэй хамт ажиллаж байсан нөхөд нь, нийлж дарвидаг нөхдүүд нь тусалж байгаа юм болов уу даа
emheleg n unee hyamdryyllaa gesen sh dee. mungu ch ih tsuglasan nuurtee hun yahav dee. egel bid shig um bish.bas neg biznes garchih um.uruvduh hunee uruvdulgui yahav.
ordogooorchihoo biz dee
ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭ ӨГСНӨӨС ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСЛА ГЭЖ МӨН Ч ҮНЭН ҮГ ШҮҮ БОЛЖ ДЭЭ ХӨ
-“Ардчилал” сонин, “АSSA.mn”, С1 телевизийн хамт олон үзэг нэгт нөхрийнхөө халуун амийг аврахад сэтгүүлчдээ уриалж эхлэлийг нь тавилаа-
Сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт маань элэгний хүнд өвчнөөр өвдөн, нэн яаралтай элэг солиулах шаардлагатай болоод байгаа. Түүнд мэргэжил нэгт нөхөд нь болон сайхан сэтгэлт ард түмэн нь гар сунган, хандивын аян өрнүүлж, эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг хуримтлуулсан. Тэрээр өнгөрсөн сарын 28-ны өглөө Энэтхэг улсыг зорьж, элэг солиулах мэс засалд орохоор болсон юм. Одоогоор тус улсад эмчилгээ сувилгаа хийлгэж, хагалгаандаа бэлтгэж байгаа ч эмчилгээний зардал тооцоолж байснаас ч өндөр гарч, даруй 30 гаруй мянган ам.доллар нэмж шаардлагатай болсон байна. Шахуу хугацаанд ийм их мөнгө олох гэж тэвдсэн ээж Б.Баасанжаргал нь хамгийн түрүүнд үзэг нэгт нөхдөд нь хандсан юм.
Андынхаа амийг аврахын тулд “Ардчилал” сонин, “ASSA.mn” сайт, “C1” телевизийн хамт олон хамтран хандив цуглууллаа. Нийт 120 хүний сэтгэл, хөлс хүч шингэсэн хандив маань 20 сая төгрөгт хүрсэн юм. Бид сэтгэл шингэсэн хандиваа өнөөдөр Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалд гардуулахаар болов. Ямартай ч, шаардлагатай эмчилгээний зардлын тал хувийг цуглуулж чадлаа. Харин бидний эхлүүлсэн сайн санааны аянг сэтгүүлзүйн салбарынхан маань үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анх түүний эмчилгээний зардалд зориулсан хандивын данс нээгдэхэд “Ардчилал” сонин, assa.mn сайтын хамт олны зүгээс хамгийн түрүүнд нэг өдрийн цалингаа хандивлан бусдыг уриалж байсан. Энэ удаад ч бид үзэг нэгт нөхөд болон сайн санаат хүмүүсээ өөрсдөөрөө үлгэрлэн уриалж байна. Та бидний сэтгэлийн өглөг, сайхан сэтгэлийн тус дэмээр Б.Эрдэнэцогт маань эдгэрч, нэг ээжийн магнай тэнийж, нэг гэр бүлийн элэг дэвтэж, Монголын сэтгүүлзүйн өрх элэг бүтэн явах учиртай. Тэр дахин босч, “Эрдэнэцогт мэдээлж байна” гэсэн сөөнгө мөртлөө, эрч хүчтэй дуугаар танд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.
0 Сэтгэгдэл
ГАНБАА
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
2013.09.16
2013.09.16
2013.09.16
2013.09.16
2013.09.16
2013.09.16