Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
“Намрын ногоон өдрүүд” гурван хэсгээс бүрджээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар албаны хүмүүс мэдээллээ. Есдүгээр сард багтаан зохион байгуулах өдөрлөг гурван төлөөр үргэлжилж буй юм. “Алтан намар 2013” ургацын баяр “Дүнжингарав” худалдааны төвд энэ сарын 5-нд эхэлжээ. Харин нөгөөдөр буюу 18-нд “Эрүүл хүнс 2013” шинэ ногоо, жимсний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Мөн тэр өдөр “Шилмэл мал 2013” өдөрлөг нээгдэж таван өдөр үргэлжлэх аж. Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээнд гурван аймгаас бусад нь төлөөллөө оролцуулахаар болжээ. Учир нь, Увс аймагт боом өвчин гарч залгаа байрлах хоёр аймгаас мал ирүүлэхийг цуцалсан гэнэ. Тиймээс бусад аймгийн малчид, аж ахуйчдын шилмэл мал “Намрын ногоон өдрүүд”-ээр цуглах нь. Найм дахь жилдээ зохион байгуулж буй өдөрлөгийн оролцогчдын тоо нэмэгдсэн учраас Хүй долоон худагт малчдыг төвлөрүүлжээ. 1000 гаруй мал аж ахуйч хүрэлцэн ирэх бөгөөд үзэсгэлэн худалдаа явуулах гэнэ. Шинээр ферм байгуулах болон аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж эндээс шилмэл мал худалдан авах боломжтой. Түүнчлэн өдөрлөгийн үеэр “Дүнжингарав” төвөөс Хүй долоон худаг руу чиглэсэн автобус цаг тутамд зорчих маршрут төлөвлөжээ. “Намрын ногоон өдрүүд”-эд мал маллагаа, таван хошуу малаас хөндий өсч буй бага, дунд ангийн сурагчдыг хамруулж, танилцуулахаар болсон нь онцлог аж.
Б.Билэгт
0 Сэтгэгдэл