Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013-09-18

Тендер шалгаруулалтын нэр: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хотын баруун хэсгийн  хөрсний усны түвшин доошлуулах насос станцын шинэчлэлтийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0394

[Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар] нь эрх бүхий тендерт оролцогчдоос [Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хотын баруун хэсгийн хөрсний усны түвшин доошлуулах насос станцын шинэчлэлтийн ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100,000 /Нэг зуун мянга/] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана.   
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 онуудад гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь [750,000,000 /Долоон зуун тавин сая/ төгрөг]-с багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
[300,000,000 /Гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байх]

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:             

Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
[Сүүлийн 2 жил буюу  2011, 2012 онуудад доод тал нь нэг удаа [Энэхүү гэрээтэй ижил төстэй 400,000,000 /Дөрвөн зуун сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх /Нэрлэсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн байх/]
 2.3.2 - Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан хоолой болон газар шорооны тусгай ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.  
Тендерийн хамт [9,400,000 /Есөн сая дөрвөн зуун мянга/] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс] өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 10 дугаар сарын 21]-ний өдрийн [11 цаг  30 минут]-нд  нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15,
Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,
худалдан авалт хариуцсан мэргэжилтэн               
С. Оюунчимэг, утас: 75757804, 96664427]

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан