Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНЭ ОНД ОЮУ ТОЛГОЙ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО

Ашигт малтмалын үнэ хям­дарч улсын төсвийн орлого тасраад буй билээ. Эдийн за­сагч­дын тооцоогоор энэ оны сүүлч гэхэд төсвийн орло­го 1.5 их наяд төгрөгөөр тасар­на гэж байгаа. Оны эхний ха­гас жилийн байдлаар ул­сын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 2.5 их наяд төгрөг болжээ. Гэтэл зарлага 2.6 их наяд төгрөг болж гарсан байдаг. Энэ нь зарлага өнгөрсөн жилийнхээс 10 ху­виар буурсан үзүүлэлт бөгөөд төсвийн алдагдал 133 тэрбум төгрөг байна.  Өнгөрсөн оны эхний хагас жилд  төсвийн алдагдал 580 тэрбум төгрөгт хүрч байжээ.  Гэсэн хэдий ч валютын ханшийн савалгаа, нүүрсний экспортын уналт нь он дуустал улсын  төсөвт дарамт учруулна хэмээн эдийн засагчид үзэж буй юм. Оюу толгой орд улсын төсөвт нэлээд мөнгө оруулна хэмээж байгаа. Тухайлбал, Оюу толгой ХХК энэ жил 300 мянган тонн баяжмал борлуулах төлөвлөгөө бий. Энэ нь биелсэн тохиолдолд нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой ажээ.
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан