Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан метр хумснаасаа салжээ

Калифорнийн иргэн энээмэгтэй 20 жилийн турш хумсны хутга бариагүй. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд  тэр 20 жилийн турш хумсаа ургуулжээ. Зургаан метр хумстай ч таван хүүхдийн ээж энэ бүсгүй өөрөө хувцсаа өмсч, дэлгүүрт мөнгөө төлж, хаалгаа онгойлгож бүүр төгөлдөр хуур тоглож чаддаг.
Крис Уолтон 47 настай Гиннесийн номонд хамгийн урт хумстай эмэгтэйгээр орсон байдаг. 1993 оноос хойш тэрээр гарынхаа хумсыг ургуулжээ. 
 
Тэрээр Гиннесийн номонд нэрээ үлдээхийг бүх л амьдралынхаа туршид мөрөөдсөн бөгөөд мөрөөдөл нь ч биелжээ. 
 
Гиннесийн номонд бичсэнээр түүний хамгийн урт хумс нь баруун гарын нь дунд хурууных. 91 см. Бүх хумсных нь нийт урт 6 метр.
Тэрээр хумсаа хатуу болгох гэж огт хичээдэггүй гэнэ. Би кальц эсвэл сүү уудаггүй. Миний  хатуу урт хумсын нууж бол чихэр тэгээд л тэвчээр гэж  ярьжээ.
Тэрээр Гиннесийн номын “ Гайхалтай гоо үзэсгэлэн” хэсэгт орсон байдаг.
Эхлээд хүмүүс намайг гартаа могой барьчихаж гэж хардаг байлаа. Тэгээд л үхэтлээ айна. Гэвч хумс гэдгийг мэдээд л тайвширдаг байлаа хэмээн Крис ярив.
Тэрээр өдрийн багагүй хугацааг энэ урт хумсныхаа арчилгаан зориулдаг.  Хумсныхаа будгийг арилгах бас будахад нэг биш цаг зарцуулж бас нэг биш сав будаг зардаг.
Уолтоны амьдрал бусдынхтай адил энгийг.Тэрээр нүүрээ өөрөө будаж, мессэж өөрөө бичиж, хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгэдэг.


"Хүмүүс намайг анх удаа хараад олон зүйлээс татгалзахад хүрдэг байх гэж боддог. Гэтэл би юунаас ч татгалздаггүй.Бүхний өөрөө л хийдэг.”
"Хумс надад огт саад болдоггүй. Заримдаа хэрвээ хумсаа авчихвал яана даа ч гэж боддог. ".
Тэрээр Лас-Вегаст Графиня нэрээр тайзнаа дуулдаг. Бас ч үгүй хөөрхөн нэр хүнд ашиг орлоготой.

Тэрээр өөрийн хүссэн рекордоо тогтоож, Гиннесийн номонд нэгэнт нэрээ бичиж үлдээсэн болохоор одоо хумсаа авахаар шийдсэн байна.
Одоо түүний орыг Ли Реманд гэгч хамгийн урт хумс нь 80 см гэдгээрээ залгамжилна.
Өөр нэг рекорд тогтоох хүсэлтэй хүн бол Энэтхэг эр  Шридхар Чилал. Тэрээр 14 наснаасаа нэг гарынхаа хумсыг аваагүй.
44 настай Хятад эр Вен Жан 14 жилийн турш ургуулсан энэхүү баялгаа үгүй хийчихгүйн тулд унтахдаа гараа гутлын хайрцагт шургуулдаг гэнэ.
Бас энэхүү амжилтын эзэн бол Мелвин Бут, Мичиганы эр.
Америк эр Лоретта Адамс  Даллассын иргэн. 24 жил хумсаа ургуулсан эр. Гэвч тэр нэг л өдөр хумсаа авах шийдвэр гаргаж, бүгдийг нь тайрсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан