Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Одончимэг: Ажилласан жилээ нөхөн даатгуулах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 есдүгээр сард батлагдаж арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хууль 1990-2000 оныг дуусталх 11 жилийн хугацаанд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй, ажиллах боломжгүй байсан, ажилласан ч тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй үлдсэн хүмүүст ажилласан жилээ нөхөн төлөх боломжийг олгож байгаа юм. Иймд НДЕГ-аас иргэдийн материалыг өнгөрсөн наймдугаар сарын 1-н хүртэл хүлээж авахаар байсан ч хугацааг нь дахин сунгаад буй. Энэ талаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Одончимэгээс тодрууллаа. Тус дүүргийн хувьд хамгийн цөөхөн буюу 130 мянган хүн амтай юм байна. Иймд харьяалал хамаарахгүйгээр хүмүүсийг хүлээж авч байгаа гэнэ.

-Ажилласан жилээ нөхөн даатгуулах боломжийг дахин олгож байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Иргэд бүрэн хамрагдаж чадаагүй байна гэж үзээд ХАХНХ-ийн сайдын тушаалаар хугацааг ирэх сарын 1-н хүртэл сунгасан.
-Танай дүүргийн хувьд хэчнээн хүн ажилласан жилээ нөхөн даатгуулаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 19100 иргэн нөхөн даатгалаа хийлгэсэн. 2013 оны наймдугаар сарын 1-нээс өмнө ажилласан жилээ нөхөн даатгуулсан иргэдийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилласнаар тооцно. Харин аравдугаар сарын 1-нээс хойш ирж хандсан иргэдийн хувьд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажилласан жилийг нь тооцно.
-Танай хэлтэс дээр ачаалал ямар байна вэ, Өдөрт хэчнээн хүн хандаж байх юм?
-Манайхны цагийг нь тулгаж ханддаг байдал ачаалал үүсгэж байна. Аравдугаар сарын 1-н удахгүй болох гэж байгаа болохоор ачаалал эрс нэмэгдсэн. Бид наймдугаар сарын 1-н хүртэл уртасгасан, илүү цагаар ажиллаж байсан. Энэ удаа тэгэх боломж байгаагүй. Аравдугаар сарын 1-нээс өмнө бид өдөрт 1000 гаруй хүн хүлээж авч байсан. Одоо бол 100 гаруй л хүн хандаж байна.
-Тасарсан жилээсээ хамаараад төлбөр нь өөр өөр гэсэн. Дунджаар хэчнээн төгрөг төлөх вэ?
-1990-1995 оны хувьд ямар ч төлбөргүйгээр ажилласан жилийг нь нөхөн тооцно. Харин 1995-2000 оны хоорондох хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцсон. Тиймээс энэ зургаан жилийн хугацаанд 78120 төгрөгөөр нөхөн даатгал хийлгэнэ гэсэн үг.
-Хүмүүс материал бүрдүүлэхэд хүндрэлтэй байна гэсэн?
-Тийм ч их бэрхшээл байхгүй. Архивын лавлагаа авахад л бага зэрэг хүндрэлтэй байгаа. Үүнийг бэрхшээл гэж бодохгүй л байна. Иргэний үнэмлэх, оршин суугаа газрынхаа Засаг даргын тодорхойлт, төгссөн сургуулийнхаа диплом, гэрчилгээний хуулбар, ажиллаж байсан тушаал, шүүхийн шийдвэр гэсэн бичиг баримтыг л бүрдүүлэх шаардлагатай.
-ЦЕГ-аас тодорхойлт авах шаардлагатай гэлүү?
-Манай НДЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр бид цагдаагийн тодорхойлтны үнэ болох 500 төгрөгийг банкны үйлчилгээний хураамжтай хамт банкинд тушаалгаж байгаа. Тэгээд нэгдсэн байдлаар хүмүүсийн тодорхойлтыг аваад баталгаажуулаад явж байна.
-Мөн тухайн үеийн Засаг даргын гаргаж байсан шийдвэрийг авчрах ёстой гэсэн шийдвэр өөрчлөгдсөн гэсэн үү?
-Тийм ээ. Одоо амьдарч байгаа харьяа газрынхаа Засаг даргын тодорхойлтыг авчрахад болно. Ямар ч бичиг баримтгүй хүмүүс бий. Тэдэнд Засаг даргынх нь тодорхойлт, байгаа бичиг баримтыг нь үндэслээд хүсэлтийг нь аваад мэдүүлэг бөглүүлсэн.
-Танайхаас иргэдийг даатгалд идэвхтэй хамруулахаар ямар ажлыг хийж байна вэ?
-Бид хууль хэрэгжих хугацаанд 100 айл дээр хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийг даатгалд хамруулж, ажилласан жилийг нь нөхөн даатгуулж ажилласан.Мөн манайх өнөөдөр “Монгол-Японы төв” дээр “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах нь”сэдэвт нээлттэй сургалтыг зохион байгуулах гэж байна. Үүнд хүн бүхэн оролцож, хүссэн мэдээллээ авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан