Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Дамдинсүрэн: Монголын хулан хуушуур, бууз болоод л дууслаа


Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнтэй ан агнуур, амьтдын үржил, бэлчээр нутаг нь ямар байгаа талаар ярилцлаа.

-Тусгай зориулалтын ан агнах эрх мэдлийг орон нутагт нь өгсөн. Үүнээс ямар үр дүн гарах юм бэ?
-Байгаль орчны багц хууль батлагдсан. Үүнд, хуучин Ан агнуурын тухай хууль, Амьтны аймгийн тухай хуулийг нэгтгээд Амьтны тухай хууль шинээр гарсан. Уг хуулиар орон нутгийн нөхөрлөл, засаг захиргаа нь тухайн амьтныг хамгаалах ашиглах эрхийг нь нээж өгсөн юм. Жишээлбэл,  энэ жил тусгай зориулалтын агнуурт багтдаг шонхор шувууг барьж экспортлохыг таван жилийн хугацаатай хаасан. Тэгэхдээ булангийн орнуудтай дипломат харилцааны шугамаар тэр асуудлыг дахин авч үзээд 20 шонхор шувуу судалгаа шинжилгээний зориулалтаар экспортлох болсон.
Манай улс жилд 50 аргаль, угалз агнадаг байв. Үүнийг 15 болголоо. Мөн 80 тэх агнадаг байсан бол 32 болж буурсан. Ингээд тусгай зориулалтын агнууруудыг эрс багасгасан.
Энэ агнуураар нь хөгширсөн, муудсан, үржилд орж чадахаа байсныг нь устгадаг юм. Тэгээд түүнийг агнуулаад олох орлого нь орон нутагтаа үлдэнэ. Харин тухайн сум орон нутаг тэр орлогоос тавин хувийг нь тэр амьтан, байгаль хамгаалалтад зарцуулах ёстой.  Жишээлбэл,  нэг аргаль 10 мянган ам.доллараар агнууллаа гэхэд таван мянган ам.долларыг нь өвөл цаг хүндэрсэн үед өвс, тэжээл, хужир тавьж өгөх зэрэг ажил хийх юм.

-Аргаль, угалз, шонхор гээд их агнуулдаг амьтдын жилд нөхөн үржих тоо толгой нь ямар байдаг вэ?
-Манай улс 2002 оноос хойш ан амьтдын судалгааг их идэвхтэй хийсэн. Шонхор бол нүүдлийн шувуу. Монгол оронд нийт 6000 хос шонхор шувуу ирдэг  гэж үздэг.  Аравийн бүгд найрамдах Эмират Улсын байгаль орчны сангаас манай оронд “Хиймэл үүр” төсөл хэрэгжүүлж тав, зургаан жил болж байна. Энэ төслөөр шонхор бүхий нутагт 5000 үүр байрлуулсан. Ер нь, үлийн цагаан огтоно ихтэй нутагт гэсэн үг л дээ. Ингээд өнгөрсөн жилийн судалгаанаас үзвэл  дээрх үүр үр дүнгээ өгч шонхорын тоо толгой 2000 нэмэгдсэн юм. Бас хорогдол ихтэй. Тухайлбал, томоохон бүтээн байгуулалтыг дагаад өндөр хүчдлийн шон их татаж байна. Бороотой үед үүн дээр суух, мөргөж унахаас өгсүүлээд нэлээд хорогддог. МУИС-ийн Шувуу судлалын тэнхимийн Гомбобаатар эрдэмтэн судалгаа хийж инженерийн барилга байгууламж, өндөр хүчдэлийн шугаманд шувуу үргээгч төхөөрөмж тавих, хамгаалалт, тусгаарлагч  хийх   төсөл БОНХЯ-тай хамтарч хэрэгжүүлж байгаа. Аргаль, угалзыг хүмүүс учиргүй хулгайгаар агнаад байдаггүй. Манай орон 2005 онд энэ амьтны тооллого хийсэн. Тэгэхэд 20 орчим мянган толгой байсан. Ер нь, энд тэнд тасраад нутаглаж байгаа болохоор хоорондоо үржилд орж чаддаггүй. Иймд цөм сүргийн бүтэц нь ядуурч цус ойртсон юм. Мөн хээлтүүлэг хийх чадвартай идэр аргаль,  угалзын тоо буурч хөгшин нь ихэссэн. Үүний улмаас тухайн сүрэгт байгаа үр төлийн тоо буурсан л даа.

-Тэгэхээр аргаль, угалзын цус ойртолыг холдуулах, үржлийг нь нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нэгдсэн арга хэмжээ аваагүй. Одоохондоо судалгааны төвшинд л байна. Гэхдээ арга нь хөгшинийг нь түүж жилд 15-20 агнах л юм.

-Говийн бүс нутагт уурхай олноор нээгдэж, зам ч их тавигдаж байна. Тэгэхээр хулан, хавтгай гээд говийн амьтад устах нь гэдэг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хулан их эмгэнэлт байдалд орж байна. Говьд хөндлөн огтолж тавигдсан гурав, дөрвөн зам бий. Энэ замуудын зүүн талд 400 гаруй хулан гарсан байсан. Энэ хуланг “Амьтан асралт” компани тэр хавийн уул уурхайн компаниудтай хамтарч туугаад тэр замуудыг давуулж баруун талд өөрийн нутагт нь хүргэлээ. Урьд нь Москва-Бээжингийн төмөр зам цагаан зээрийн сүргийг  хоёр хуваачихсан. Ингээд хоорондоо үржилд орж чадахаа байсан юм. Үүнээс болж цагаан зээрийн сүрэг маш их хорогдсон. Тэгэхээр одоо барьж байгаа авто болон төмөр замд амьтад нааш цааш чөлөөтэй гарах 16 гарц байгуулах ёстой. Энэ талаар судалгаа хийгээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд нь оруулчихсан. Уг гарцыг байгуулахад 100 сая ам.доллар шаардлагатай. Гэтэл энэ мөнгө нь байхгүй гээд барихгүй байгаа юм. Амьтад нүүдэллэх гарц л гаргахгүй юм бол ямар ч сайхан бүтээн байгуулалт хийгээд хэрэггүй.

-Тэгэхээр яг хэдэн км тутамд ийм гарц хийх ёстой вэ?
-Ерөнхийдөө яг төд өдөн км тутамд байгуулах ёстой гэх нь бэрх.   Амьтдын явдаг нүүдлийн замыг нь ажиглаж тогтоогоод л хийх ёстой. Дэлхийн жишигт ийм байгууламжийн урт зургаан км орчим байдаг гэдэг юм билээ. Нөгөө талд нь тэнгэрийн хаяа харагдаж  байхаар хийдэг  учиртай. Тэгэхгүй бол амьтан гарч чаддаггүй.

-Хулангийн хорогдол жилд хэдэн толгойд хүрээд байна вэ?
-Асар их хорогддог. Нэгдүгээрт хулгайн ан их байна. Говьд уул уурхайнхан  хулан агнаж хүнсэндээ их хэрэглэдэг.  Ингээд  Монголын хулан тэдний бууз, хуушуур л болж байгаа юм.   Тэр ч бүү хэл “Хархорин” зах дээр хүртэл оруулж ирж зардаг юм.  Хоёрдугаарт, идээшил нутаг нь таслагдаж хумигдсан тул усгүйдэх, ургамлаа олж идэж чадахгүйд хүрэх, шинэ нутагт бэлчиж чадахгүй гээд олон бэрхшээл бий. Иймд хулангийн тоо толгой жилд 0.5 хувиар хорогдож байна гэсэн тооцоо байдаг. Цаашдаа нүүдлийн зам гаргахгүй, хулгайн анг таслан зогсоохгүй, байгалийн жамаар өсч үржих нөхцлийг нь хангахгүй  бол устаж үгүй болно гэсэн үг. Нэг ёсондоо тахинынхаа араас орно шүү дээ. Тахь устчихаад бид гадаадаас авч ирж үржүүлж байна. Одоо л тоо толгой нь олширч арай гайгүй болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
MANAIHAN NEGNEE DANDAA UUCHLUJ GOOCHLOJ BAIDAG SONIN HUMUUS SHUU DEE.ENE SAYA BICHSEN GAR UURUU L TIIM YUM HIIDEG ARCHAAGUI YDUU HUN SHUUMJLEED L BOOJGOIGOOROO OROLDOOD BAIJ BAIDAG AMITAN BAINA DAA HUURHII
зүтгэсэн ажилдаа үнэнхүү чин зүрхнээсээ хийдэг шар ДАМИА байгаа юм .үйлс нь бүтэж яваг
xa xa ene ch arai hetrvvlen zalj bainaa bas l neg Hulangiin nereer heden tugrug huschih sanaatai gar baina he he
Хамгийн их уншсан