Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО

Аялал жуулчлалын салбарын бүс нутгийн томоохон хамтын ажиллагааны нэг  “Их түмэн санаачилгын аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалт”-ыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтаар нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, орон нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбараас иргэд, аж ахуйн нэгж, орон нутаг орлого олох боломжийг бүрдүүлэх чиглэлээр гишүүн орнууд өөрсдийн туршлага, санал, санаачилгаа танилцууллаа.

Уулзалтад Их түмэн санаачилгын хөтөлбөрийн төлөөлөгчид, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, мэргэжлийн холбоод, судлаач, хувийн хэвшлийн төлөөллөөс гадна тус хөлбөрт хамрагддаг Монголын зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын төлөөлөгчид биечлэн болон цахимаар оролцов.

 

"Их түмэн санаачилга" хөтөлбөр нь 1995 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилготой. Энэ хөтөлбөрийн гишүүн Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ дөрвөн орон худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

Их түмэн санаачилгын гишүүн улсууд аялал жуулчлалын салбарт хил дамнасан аялагчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэлхийн хэмжээнд сонирхол татахуйц аялал жуулчлалын зорих газар болгон сурталчлах, гишүүн улсуудын хооронд нийтлэг визийн зохицуулалт бий болгох, виз олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг асуудалд хамтран ажиллах зорилготой юм. 

“Их түмэн санаачилгын аялал жуулчлалын зөвлөлийн 17 дугаар уулзалт”-ыг зохион байгуулах эрхийг БНХАУ хүлээн авлаа.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан