Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Швейцарьт төрийн орлогыг дахин хуваарилдаг болох уу?


Швейцарьт 100 иргэний гарын үсэг цуглуулж чадсан бүх л асуудлыг нийтийн санал асуулгаар шийддэг. Өнгөрсөн сарын сүүлээр хугацаат цэргийн алба хэрэгтэй эсэх талаар санал асуулга явуулахад дийлэнх швейцарьчууд хэрэгтэй гэж хариулсан. Энэ удаад төрийн орлогыг дахин хуваарилж насанд хүрсэн хүн болгонд сардаа 2800 ам.долларыг баталгаатай үндсэн орлого болгож төлж байх асуудлаар саналаа өгнө. Асуудлыг гаргаж ирсэн идэвхтэнүүд нь 100 мянган гарын үсэг цуглуулсны баяр гэж Берн хотын парламентын өмнөх талбай дээр тус улсын нийт хүн амы тоогоор буюу найман сая ширхэг таван центийн зоосон мөнгө асгажээ.
Ирэх сарын 24 –нд компанийн захирлын сарын цалин тухайн компанийн хамгийн бага цалинтай ажилтны жилийн цалинтай тэнцэж болох эсэх талаар санал асуулга явуулна. Үүний дээр тэтгэврийнхэнд гаргаж байгаа зардлыг зохистой болгох, байр болон эмнэлгийн үйлчилгээн дээр хэмнэхийн тулд орлого багатай тэтгэврийн хөгшчүүдийг дулаан уур амьсгалтай, эмчийн зардал багатай Мароккод, далайн эрэг дээр барих тусгай хотхонд амьдрахыг санал болгоно. Гэхдээ энэ асуудлыг яг хэдийд авч хэлэлцэхийг тодруулаагүй байгаа.
Дээр дурдагдсан төрийн орлогыг дахин хуваарилж, “үндсэн орлого” хэлбэрээр иргэн болгонд 2800 ам.доллар тарааснаар хүмүүсийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах юм гэнэ. Дашрамд сонирхуулахад, Швейцарьчуудын сарын дундаж цалингийн хэмжээ 4000 ам.доллар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан