Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Хурд” хамтлаг “Хөх хотод” тоглолтоо хийнэ

Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. “Хурд” хамтлаг 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулахаар болсон гэнэ.

Хурд  хамтлаг  тэртээх 1993 оноос тасралтгүй, ухарашгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхисон Түүнчлэн 20 жилийнхээ ойн хүрээнд олон газруудаар явж аялан тоглолосон юм. Энэ жилийн хувьд Өвөрмонгол улсын сонсогчиддоо хандсан тоглолтуудыг маш их хийж байгаа гэнэ. Мөн энэ зун Дархан, Эрдэнэт, Дорнодын  нутгаар тоглолтоо хийсэн билээ.

Мөн энэ сарын 19-ны өдөр “Хөх хотод” "Хурд" хамтлаг томоохон хэмжээний тоглолтоо хийхээр болжээ.  Хөх хотод саяхан шинээр байгуулагдсан найман мянган хүний суудалтай соёл урлаг, спортын ордонд элэг нэгт туургатнуудадаа тоглох юм.

Сонирхуулахад "Хурд" хамтлагийг 20 жилийн турш сонсож, дэмжиж хамтдаа байсан үнэнч фенүүддээ зориулсан ойн хүндэтгэлийн тоглолтоо Улаанбаатар паласын концертын их танхимд арваннэгдүгээр сарын 29, 30-нд тоглохоор товоо зарлаад бэлтгэл ажилдаа орсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан