Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ УУРХАЙН БОХИР УСЫГ 95 ХУВЬ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд цэвэр усны их нөөцтэй гэдэг. Гэвч манай орны газар нутгийн 72 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буй энэ үед хамгийн их усны нөөцтэй байлаа ч цангах аюултай гэдгийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр одоохондоо эдийн засгийн хөдөлгөх хүч нь уул уурхай байгаа цагт газрын гүнээс ашигт малтмал олборлоход маш их ус ашиглаж буйг дурдах нь зөв. Түүнийг дагаж гол, нуурууд ширгэж буй хэмээн халаглах хүн ч олон байдаг. Энэ бүгдийг нэгтгээд хэлбэл монголын говьд төдийгүй аль ч аймаг, суманд усны асуудал хурцаар хөндөгдөх сэдэв билээ. Тэглээ гээд ус уухаа больж, цай чанахаа багасгах боломжгүй, гагцхүү ухаалаг хэрэглээг хэвшүүлж, амьдралын хэв маягт ан­хаарах шаардлагатай. Үү­ний нэгэн дэвшлийг “Ант­риц Сэпэрэйшн” компани ма­най улсын уул уурхайд нэвтрүүлээд байна.
Гүнээс олборлосон төм­рийн болон бусад төр­лийн хүдрийг даралттай усаар шүршиж цэвэрлээд бо­хир усыг шууд хаядаг нь нийтлэг. Тэгвэл энэ усыг шүүн, цэвэршүүлж да­хин ашиглахыг байгаль орч­ны төлөөх идэвхтэй бай­гуул­лагууд уриалдаг. Уг уриал­гад яг тохирсон буюу усыг 95 хувь хүртэл цэ­вэр­шүүлдэг технологийг “Ант­риц Сэпэрэйшн”-ийнхэн нэвт­рүүл­жээ. Өмнөговь аймаг дахь Ухаа Худагийн нүүрсний ордод энэ технологио туршиж, ашигласан бөгөөд дэргэд нь Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр байгуулсан аж. Нөгөөтэйгүүр уурхайн эцсийн бүтээгдэхүүний гарцад ч эерэгээр нөлөөлж, эдийн засаг, цаг хугацааны хувьд алдагдал багатай болжээ. Урьд нь, нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг тав орчим км зайд зөөгөөд хиймэл нууранд оруулж, хаягдлыг тунгаах байдлаар дээрх усыг авч дахин ашигладаг байсан гэнэ. Харин одоо зам туулах, хаягдал тунахыг хүлээж цаг алдахгүй. Төдий хэмжээгээр нүүрсний эцсийн бүтээгдэхүүнд шингэх өртөг багасах боломжтой.
“Антриц Сэпэрэйшн” компани уг технологио нэвтрүүлэхийн тулд манай улсад тодорхой хэмжээний судалгаа хийж, аль болох 100 хувь тохирсон төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьжээ. Тэр нь ч уурхайд дахин ашиглах усны хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэн, түргэтгэсэн дүнтэй. Жишээ нь, баяжуулах үйлдвэрээс 10 литр хаягдал гарахад 7-8 литр ус шавхаад, дахин ашиглаж буй юм. Хоногт дээд тал нь 3-4 мянган тонн хаягдлыг усгүйжүүлж, эргэлдүүлэх боломжтой. Мөн автомат удирдлагатай учраас хүн хүчний хэрэгцээ шаардаж, хүндрэл учрахгүй гэдгийг “Антриц Сэпэрэйшн” компанийн үйл ажиллагааны зөвлөх Рэйнер Прадер хэллээ. Тэрээр Австри улсаас ирсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг усгүйжүүлэх чиглэлд 150 гаруй жилийн туршлагатай компанид ажилладаг аж.
Усыг 95 хувь цэвэршүүлдэг үйлдвэр технологи нэвтрүүлж, үйлдвэр байгуулахад одоо­гоор 20 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй гэнэ. Гэвч байгаль орчин, усны хомсдол айсуй энэ үед дээрх мөнгөн дүн өчүүхэн тоо билээ. Тэгээд ч хоёр жилийн өмнө Усны тухай хууль шинэчлэгдэж, уул уурхайн компаниуд усаа дахин ашиглахыг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын хуулийн өмнө ч бусад компани орон нутаг, байгаль орчны хөгжилд хүндрэл учруулахгүй байх боломж байгааг “Антриц Сэпэрэйшн” компани ийнхүү танилцууллаа.

Б.Билэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан