Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөн билэгчид 400 хүний 200 сая рублийг залилжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод өөрсдийгөө зөн билэгчид гэж нэрлэсэн 11 хүнтэй бүлэг 400 орчим хүнийг залилан мэхэлж 200 сая рублиэр хохироосныг хууль хяналтынхан илрүүлэн саатуулжээ. Тэд хүмүүсийн итгэлийг олон тэдэнд учирсан ямар нэгэн бэрхшээлийг нь шийдвэрлэж өгнө хэмээн мэхэлдэг байсан байна. Үүнийхээ тулд шашны ямар нэгэн ёслол үйлдэж дөвчигнөдөг байсан гэж цагдаагийнхан тэмдэглэжээ. Залилагчид асуудлыг шийдэж өгнө хэмээн төлбөр аваад ямар нэгэн ёслол үйлдээд, танд учирсан асуудал үнэхээр хүнд байна хэмээн дахиад хэд хэдэн засал хийлгэх хэрэгтэй гэдэг байсан гэнэ. ОХУ-ын хуулиар хүмүүсийг залилан мэхэлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэдний хувьд шоронд  10 жил хүртэл хоригдох аюул нүүрлэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан