Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Толгойдоо хутга зоосон чигээрээ эмнэлэгт иржээ

Хятадын Жилин мужийн Янжи эмнэлэгт толгойдоо хутга зоолгоод түүнийгээ ч салгаагүй нэгэн эр тусламж хүсч иржээ. Толгойдоо хутга зоолгосон атлаа орилж хашгирч, айж сандарсан шинжгүй зүгээр л шүдээ үзүүлэх гэж яваа хүн шиг орж ирсэн түүнийг хараад эмч нар бүр гайхаж хоцорчээ. Түүнийг харсан зарим хүн тоглож байгаа юм болов уу хэмээн эргэлзсэн ч эмч нар тархины зургийг нь авсны дараа сая нэг үнэмшжээ. Хутга түүний гавлын ясыг нэвтэлсэн ч хараахан судас гэмтээхээр гүн ороогүй тул эмч нар мэс засал хийж хутгыг салгаж авчээ. Мэс заслын дараа өнөөх гудиггүй эр эмчилгээ ч хийлгэлгүй эмнэлгээс гармаар байна гэж шалсаар байгаад эм аваад явсан гэнэ. Тэрээр яагаад толгойдоо хутга зоолгосон тухайгаа эмч нарт хүртэл ярихаас татгалзсан бөгөөд зөвхөн "найзтайгаа хийсэн тэнэг тоглоом л ийм байдалд хүргэчихлээ" гэжээ.

0 Сэтгэгдэл
dandaa hyatadiin medeelel oruulahiimaa
Kekek ene minii surdag hot shd huja dundaa ene Jilin geed hotod dandaa iim yum garnaa ih muuhai
ХАМГИЙН ГАЖИГ ХАЧИН ЮМНУУД ЭНЭ ХУЖАА НАРААС Л ГАРАХ ЮМДАА
ХАМГИЙН ГАЖИГ ХАЧИН ЮМНУУД ЭНЭ ХУЖАА НАРААС Л ГАРАХ ЮМДАА
MONGOLD IIM YAVDAL BOLJ BAISAN BI HARJ L YAVLAA
Хамгийн их уншсан