Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд анх удаа 42 сийлбэрчийн сийлбэрийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын Үндэсний Уран зургийн галлерейд 2013 оны 11-р сарын 2,3-нд нэгэн гайхалтай үзэсгэлэн дэлгэгдэх нь ээ.

Монголын уран сийлбэрч Г.Цогбаярын “Уран сийлбэр” номын нээлт болон багш шавь нарын хамтарсан 42 сийлбэрчиний сийлбэрийн үзэсгэлэн анх удаагаа ийнхүү олны хүртээл болохоор болсон байна.

Үзэсгэлэнд модон, ясан, чулуун, мөсөн, элсэн гэсэн таван төрлийн сийлбэрийн уран бүтээлүүдийг харуулах юм байна. Уран сийлбэрч Г.Цогбаяр нь Япон улсын Осака хотод болсон Олон улсын модон барималчдын уралдаанд оролцож цом хүртсэнээр Япон төдийгүй олон улсад гайхагдсан уран бүтээлч гэдгээ харуулжээ. Та бүхэн удахгүй нээлтээ хийх "Уран сийлбэр" үзэсгэлэнд зочлоорой.

0 Сэтгэгдэл
жаахан юм судалж байж дуугарч байлдаа.юм болгоныг анхных гээд гүрийчих юм.
mongold ankh udaa bishee. 90-eed onoo svvl khird iim vzesgelen garch baisan.ANKh UDAA gedeg vgiig uchirtai kheregleerei
Хамгийн их уншсан