Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрэгтэй, эмэгтэй ба “Х” хүйс

Герман улс хүүхдийн төрсний гэрчилгээ дээр эрэгтэй, эмэгтэйгээс гадна “X” буюу хүйс нь тодорхойгүй гэж бичихийг зөвшөөрсөн Европын анхны орон боллоо. Өмнө нь, Австралид мөн ийм тэмдэглэгээг гэрчилгээн дээр хийж болно хэмээн зөвшөөрсөн юм.
Төрөлхийн хоёр хүйстэй буюу манин төрсөн хүүхдийг аль хүйс нь давамгай гэдгийг эцэг эхчүүд нь шийдэж чадахгүй, эргэлзэж байгаа нөхцөлд “X” хэмээн тэмдэглүүлж болох гэнэ. Дотоод хэргийн яамнаас энэ тухай албан ёсоор мэдэгдэхдээ М нь эрэгтэй, F нь эмэгтэй, харин X нь аль нэг хүйсэнд хамаарахгүй, тодорхойгүй гэсэн утгыг заана гэдгийг хуулиар тогтоож өгчээ. Тоо баримтаар бол Германд жилдээ 150-иас цөөнгүй манин хүүхэд төрдөг бөгөөд одоогоор эрэгтэй, эмэгтэйн аль хүйсээр нь албан ёсны бичиг баримт дээр тэмдэглүүлэхдээ эргэлздэг 8-10 мянган хүн байдаг гэнэ.
Ийнхүү “гуравдагч хүйс”-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь манин хүмүүсийн эрхийг хүндэтгэж буй хэрэг боловч энэ нь эргээд гэр бүлийн хуультайгаа зөрчилдөнө гэдгийг хуульчид сануулж байна.  
Шинжлэх ухааны тоо баримтаар бол 1500-2000 төрөлт тутамд нэг ийм хүүхэд төрдөг гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан