Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу зураачдын “Тэмүүлэл” үзэсгэлэн нээгдлээ

“Тэмүүлэл” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Маршал арт галарейд өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэл 10 хоногийн турш үзэгч олны хүртээл болно.

Скайтел ХХК ивээн тэтгэж байгаа энэхүү үзэсгэлэнд ДУДС-ийн монгол зураг, зураасан зураг, чимэглэх урлагийн ангийн нэгэн үеийн төгсөгчид болох Ж.Мөнхжаргал, Г.Мөнхтуяа, Б.Энхчулуун, Р.Сэнгүм нарын залуу уран бүтээлч хамтран өөрсдийн бүтээлээ дэлгэж байгаа юм. “Тэмүүлэл” нэртэй энэ үзэсгэлэнд залуу зураачдын нүдээр хорвоо дэлхийг тольдон харж, амьдралыг өөр өөрийн өнгөөр бүтээсэн 40 шахам бүтээлээ үзүүлж байгаа аж. Тухайлбал, зураач Ж.Мөнхжаргал, Б.Энхчулуун нар түүхийн сэдвээр бүтээлээ туурвидаг бол  зураач Г.Мөнхтуяа, Р.Сэнгүм нар аж байдлын сэдвээр голчилж уран бүтээлээ хийдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан