Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Болд: Ийм барилга үлдээж чадсандаа би одоо ч сэтгэл өег явдаг


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

-Таны нэр холбогдсон сөрөг гэхээр мэдээлэл хэвлэлээр цөөнгүй  хөвөрч байна. Эдгээрт өөрөөс тань хариу авч болох уу?
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр миний нэртэй холбоотой сөрөг мэдээлэл гарангуут л тайлбар өгөөд явах цаг зав, сэтгэхүй, хүмүүжил байхгүй л дээ. Тухайн асуудалд өөрөө орооцолдсон, эсвэл уг хүн, түүний багтдаг хүрээнийхний ашиг сонирхол хөндөгдөөд эхлэхээр хэн нэгэн хүнийг учир утгагүй сэдвээр гүтгээд байдгийг би сайн мэднэ. Иймэрхүү ажлыг зохион байгуулагч нь өөрийг чинь сайн мэддэг, эсвэл тодорхой хэмжээгээр хувийн сонирхол нь зөрчигдсөн этгээд байдаг нь ч нууц биш. Хэрэв хэн нэгэн асуудалд ул суурьтай хандаж, уг асуудлыг чин сэтгэлээсээ судалж үзсэн бол ийм худал мэдээллийг тараахгүй шүү дээ. Интернет мэдээний доор ч элдэв нэр ус тавилгүйгээр сэтгэгдэл, тайлбар бичингээ хүн үнэмшчихмээр “мэдээлэл, тодорхой нэр хаяг” тавигчид ч уг асуудалд орооцолдсон хүмүүс байдаг даа. За ямар асуултууд байна вэ.

-Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Гадаад харил­цааны сайд Л.Болд Фран­цын талтай уран олборлох ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэж зарим улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд эсэргүүцэл илэрхийлж байгаа харагдсан?
-Тийм гэрээнд гарын үсэг ер зураагүй. Уран болон бусад ашигт малтмалыг олборлох ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрх надад байдаггүй. Ийм асуудал өөр шугамаар, өөрийн тусгай хууль тогтоомжтой шүү дээ.
Улс орныхоо хувь заяанд санаа тавьж эсэргүүцэл илэр­хийлж, хардаж сэрдэж байгаа хүн, байгууллагыг сайн ойлгож байна. Үнэхээр л хэн нэгэн хүн, байгууллага Монголд цө­мийн хортой, аюултай нөлөөл­өл учруулах гэрээ, хэл­цэл хийсэн нь үндэслэлтэй бол энэ асуудлыг шалгах, гэм буруутныг олж илрүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрэв шаардлагатай бол УИХ-ын гишүүний хувьд би ийм хариуцлагыг чангаруулах хуулийн төсөл санаачлахад ч бэлэн байна. Цөмийн хаягдал булшлах­тай холбоотой асуу­дал олон улсын хатуу хяналт дор ший­дэгд­дэг зүйл. Хаана хэн ч бай энэ асуудалтай зууралдангуут дороо л олонд нээлттэй болох хэмжээний хурц асуудлуудын нэг юм. Цөмийн хаягдлыг Монголд булах ямар ч боломжгүй.
Францын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хоёр талаас албан ёсоор гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрүүдийн талаар тухай бүрт нь ил тод мэдээлж байсан. Тухайлбал, “Дипломат пас­порт эзэмшигчдийг ви­зийн шаардлагаас харил­цан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрийг батал­гаажуулсан. Мөн хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах яриа хэлцлийг харгалзах салбарын сайд, дарга нар хийсэн дээ. Түүнчлэн Монголын Нотариатчдын танхим Францын Нотариатын Дээд зөвлөл хоорондын гэрээнд гарын үсэг зурсан.
Франц Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төв­шинг ахиулах, манай улс дахь Францын эдийн зас­гийн сонирхол, хөрөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэх бод­лого баримталж байгааг манай тал илэрхийлсэн, хам­тын ажиллагаагаа улам урагшлуулсан айчлал болсон гэж үзэж байгаа.

-Зайсангийн газрыг тус­гай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэхээр Хан-Уул дүүргээс хамт сон­гогд­сон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хамт УИХ-ын тогтоолын төсөл санаа­чилсан байсан. Төрөөс тус­гай хамгаалалттай газар нутгийн хэмжээг аль болох нэмэгдүүлэх бодлого барих байтал энэ чинь болж байгаа юм уу?
-Энэ асуудал маш тодорхой сэдэв л дээ. Бидний өргөн барьсан тогтоолын төсөл бол Зайсанг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлүүлэх тухай биш юм. Тэнд он удаан жил амьдарсан айлуудын алга дарам газрыг чөлөөлж, эдгээр иргэдэд эзэмшүүлэх тухай л асуудал шүү дээ. Түүнээс биш тусгай хамгаалалттай газраас хумсалж багасгаж байгаа гэсэнтэй огт дүйхгүй, маш бага хэмжээтэй газар шүү дээ. Эдгээр иргэдийн эрх ашгийг цөөн гэлтгүйгээр Монголын төр хамгаалах, онцгойлон авч үзэх учиртай. Түүнээс өөр ямар ч ашиг сонирхол байхгүй. Төрийн ажил гэхээр дан ганц бодлогын гэх үгээр тайлбарладаг, шалтагладаг цаас байж болохгүй. Төр иргэнээ мэдэрдэг, тэдний төлөө зүтгэдэг байх ёстой. Төрийн гаргасан шийдвэр жижиг гэлтгүй бодитой, иргэдэд наал­дацтай, хүртээмжтэй байх ёстой. Бид бодлого гэх нэрээр хоо­сон тунхаглал гаргахаа одоо багасгах, зогсоох учир­тай. Мөрөөдлийн бичиг ба­рим­туудаас салж иргэнд үйл­чил­дэг төртэй болохын төлөө зүтгэдэг.

-Мөн Таныг Батлан хам­гаа­лахын сайд байх үедээ Цэргийн музейн хашаан дотор тус салбарын албан хаагчдын орон сууц барих нэрийдлээр 10,3 тэр­бум төгрөг “угаасан” гээд  дуусаагүй барилгуудын зургийг  сонинд нийтэлсэн байсан л даа?
-Энэ ч бас тодорхой асуу­дал байна. Байшин барилга нь торойгоод байж байгаа. Батлан хамгаалах салбарын офицер, ажилтан, албан хаагчдад зориулагдсан 300 айлын орон сууц боссон. Барьж байгаа компанид нь зарцуулсан хөрөнгийн тай­лан нь байгаа байлгүй дээ. Бас Батлан хамгаалах яамныхан ч хяналтаа тавьж байгаа биз. Цаг хугацаатай өгсөн хөрөнгө оруулалт хийж батлан хамгаалах салбарын ажилтнуудад ийм барилга үлдээж чадсандаа би одоо ч сэтгэл өег явдаг. Гадна холболт болон техникийн асуудлаа яам шийдүүлээд л манай цэргийнхэн сайхан орон сууцтай болно шүү дээ. Ер нь та нар нэг очоод үзээрэй. Батлан хамгаалах салбарын түүхэнд албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр өдий дайтай бүтээн байгуу­лалт хийж байсан тохиолдол ч байхгүй юм байна лээ.

-Энэ нийтлэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалт­гүй тусламжаар “Энхийн төлөө” цогцолбор байгуулсан. Гэхдээ тус улсын Батлан хамгаалах яам тусламжийн зарим хэсгийг мөнгөөр бус, бараа, түүхий эдээр өгдөг байсныг нь зарж борлуулдаг байсан. Энэ мөнгө хаана юунд зарцуулагдсан нь хачирхалтай байгаа гэж бас дурджээ?
-Уг цогцолборыг Хятадын тал зураг төслийнхөө дагуу өөрсдийнхөө хөрөнгөөр өөрс­дөө бариулсан болохоор надад хэлэх ч үг алга даа. Хуулийн байгууллагаар шалгуулж ч болно. Бүх зүйл тайлан тооцоотой, ажил хариуцсан хүмүүс нь ч ажлаа хийгээд  явж л байгаа. Асуудал байвал тэднээс тодруулах хэрэгтэй.
Энхийг сахиулахад бусад улс оронтой мөр зэрэгцэн явж байгаа аль ч улс оронд цэрэг эрсийнхээ эрүүл мэнд, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах сувилал, амралтын цогцолбортой байдаг жишиг бий. Тиймээс ч тэдэндээ төдийгүй батлан хамгаалах салбарын албан хаагчдадаа зориулж энэ цогцолборыг барих төслийг улсын төсвөөс нэг ч зардал гаргалгүйгээр байгуулж чадсан нь миний нэртэй яах аргагүй холбоотой л доо. Гэтэл одоо сонин хэвлэлээр дамжуулан үүнийг маань булах гэж шавар цацаад байх юм. Үүдэнд нь хадаатай байсан дурсгалын жижиг самбарыг хүртэл авч хаясан байна билээ. Миний нэрийг бичиж энэ цогцолборыг босгоход хувь нэмэр, хичээл зүтгэл оруулсныг л тэмдэглэсэн байсан л даа. Тэрчлэн цэргийн албан хаагчдад зориулан амралтын сүлжээ байгуулж, баруун бүсийнхний амралтыг Баян-Өлгийд, төвийн бүсийн­хийг Өвөрхангайд  бий болгоход нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулсныг ч буруутгах гэж оролдож байгаа. Цэрэг эрс амрах эрхгүй гэж үздэг хачин тайлбарыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч цэрэг эрсээ хүндэтгэн эн тэргүүнд авч үзэх ёстой гэж боддог. Үүнийгээ би хаана ч, хэзээ ч хамгаалах болно.
Хүний хийсэн, бүтээсэн зүйлийг сонинд худал бичүүлж, дурсгалын самбараас нэрийг авч хаялаа гээд байхгүй болгож, баллаж чадахгүй нь харин сайхан юм даа.

0 Сэтгэгдэл
Yamar ch ix mongotei yum. Baaxan sonin, site-d ene zaxialgatai materialaa tavisan baina. Teglee geed olon tumen chamd xuurtax ni yu l bol.
БХ-ын сайд байхдаа өөрийн зөвлөх "аалз" Ц.Ганболдтой нийлж завааруулсан бодлогын гор нь одоо л гарч байна даа. Молекулын хүүхдийн барилгын компанид 10,3 тэрбум төгрөгийг барилга баригдаагүй байхад шилжүүлсэн гэж байгаа. Уул нь барилгын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь хийдэг биз дээ. Тэр барилга нь одоо болтол ашиглалтад ороогүй. Хэзээ орох нь бүү мэд. 3 жил л боллоо.
АПУ БАТХҮҮ ЭНЭ ХОЁР НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ МОНГОЛ МЭДДЭГ БОЛЧИХОЖ.ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НЬ АРДАД ХЭРЭГТЭЙ ЮУ Ч ХИЙХГҮЙ,ГАНЦ ОРОНРУУ Ч МОНГОЛ ХҮН ВИЗГҮЙ НЭВТЭРЧ ЧАДАХГҮЙ.СЕРБИ КОЛУМБИ ГЭЖ ХАР ТАМХИЧИД,ЦЫГАНУУДТАЙ Л ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛСОН ГЭНЭ ДЭЭ АЯГҮЙ БОЛ.ЗАВ ГАРВАЛ НИСЭЖ ЗАВСАР ГАРВАЛ ЦӨЛМӨЖ ЯВАА ХҮН ДЭЭ ЧИ.
Sharga morim zusland tsever agaart haruul hamgaalaltai, 00 dushtei, shalnaasaa haldag, haluun huiten ustai, dulaan grajtai, mashinii zogsooltoi tsever tohilog 1 ba 2 uruu bairuudiig 6 sariin hugatsaagaar tureesluulne. 99118457.91190055
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01