Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцны ослоор амь үрэгдсэн гэр бүлийн сүүлчийн зураг


Оросын Татарстаны нийслэл Казань хотноо осолдож сүйрсэн Бойнг-737 онгоцонд оросын телевизийн Россия-2 сувгийн нэрт хөтлөгч Роман Скворцовын эхнэр Эллина, охин Даша хоёр нь байсан байна.


Москвагаас хөөрсөн онгоц Татарстаны нийслэлд газардах гэж байгаад далавчаараа газар мөргөн шатаж дэлбэрсний улмаас 50 хүн амь үрэгдсэн  юм. Телевизийн хөтлөгч Роман Скворцов ийн эхнэр охин хоёроо нэгэн зэрэг алдсан байна. Гурван долоо хоногийн өмнө Роман, Эллина хоёр хуримынхаа нэг жилийн ойг тэмдэглэсэн юм. Роман  хоккейн “Ак-барс” багийн тэмцээний үеэр загвар өмсөгч байгаад сүүлдээ зеар сурталчилгааны чиглэлээр ажиллаж байгаа Эллинатай танилцаж гэр бүлсэн юм. Хурмласныхаа дараа Роман гэргийг Эллинийхээ өмнөх нөхрийн охин 10 настай Даша Арташеваг өөрийн болгон үрчилж авсан юм.

Ррман Сквроцов өөрийнхөө микроблокт эхнэр охин хоёрынхоо Москвагаас хөөрөх гэж онгоцонд ороод аав руугаа агаараар үнсч байгааг авхуулсан зургийг тавиад твиттертээ “Одоо надад амь явах хэрэг байна уу даа гэсэн ганц л асуулт байна” гэж бичжээ.

Онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдийн түрүүчийг  даваа гарагт Казаньд аваачиж нас барагсдын цогцосыг танихын тулд ДНК-ийн шинжилгээнд оруулсан байна.

0 Сэтгэгдэл
гэр бүлсэн юм
uruvdultei yumaa huurhiidoo
haramsaltai
Хамгийн их уншсан