Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

19 өнчин хүүхэд өргөж авсан банкирын гэр бүл

Хөрөнгө мөнгөтэй хүмүүс янз бүр. Хөрөнгөжих тутам хахир хатуу харамч, улам шуналтай болдог нэгэн байхад олсноо олонтойгоо хувааж, буян санадаг нэгэн байх. Найр наадам хийж, сүм суварга босгодог нэгэн байхад, хүний төлөө ялангуяа эгэл олон, өнчин ядуусын төлөө зориулах нэгэн ч бий.
Оросын тэрбумтан, арилжааны банкны эзэн Роман Авдеев өнчин хүүхдүүдийн төлөө төрсөн хүн гэж болно. Тэр  өөрөө дөрвөн хүүхэдтэй атлаа, 19 өнчин хүүхэд өргөж авсан нэгэн. Хамгийн сонирхолтой нь, тэрээр аав ээжгүй өнчин энэ хүүхдүүдийг өргөж авах гэж 19 шүүхээр дамжин явсан гэнэ.
Өдгөө 45 настай тэр  “Форбес” сэтгүүлийн судалгаагаар 1,3 тэрбум долларын хөрөнгөөрөө 69 дүгээр байранд ордог ч өөрийнхөө хамгийн үнэт баялгийг энэ өнөр гэр бүлээ гэж үздэг нэгэн. Түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Хүүхдүүдийнхээ өмнө ичгэвтэр шүү дээ

-Роман Иванович та жирийн нэгэн байсан бол ийм олон хүүхэд өргөн авах байсан уу.
-Хариулахад хэцүү. Мэдээж миний хөрөнгө, материаллаг байдал энэ үйлст маань маш их нөлөөлж байгаа. Боловсрол, эрүүл мэнд гээд л бүгд үнэтэй шүү дээ. Тэгээд асрагч, багш хэрэгтэй. Миний нэг найз трамбайд орхисон өнчин хүүхэд өргөж авч байсан. Тэгэхэд би түүний өмнө малгайгаа аван мэхийн ёсолж байсан юмдаг. Гэтэл одоо би өөрөө....
-Анхны хүүхдээ өргөж авахад юу нөлөөлсөн бэ...
-Би бол Зөвлөлтийн бүтээгдэхүүн. Эмээ нар өнөөдөр амь зуухын тулд гудамжинд юм зараад сууж байна шүү дээ.  Үнэндээ хүүхдүүдийнхээ өмнө бид ичмээр амьдарч байна. Би хүүхдийн цэцэрлэг, өнчин хүүхдийн асрах газарт  тусалдаг, гэхдээ энэ бол чамлалттай. Сайндаа л цонхыг нь солиод өгнө. Яахав дулаан тохитой болно, гэхдээ яг  тухайн хүүхдэд  юу наалдах вэ. Тэгвэл яг тэр хүүхдэд тусалъя гэвэл өргөөд л авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ хүн бүхэнд ийм боломж бололцоо байхгүй л дээ. Ингээд л өргөж авсан. Том гурвыгаа  насанд хүрэхээр нь би өнгөрсөн зун дахиад гурван жаахан хүүхэд өргөж аваад одоо 20 хүүхэдтэй.
-Тэрбумтнуудын эхнэр ихэнхдээ л гоо сайхны салонд сууж байхыг мөрөөддөг...танай Софья Толстая ...
-Анхны эхнэрээ нас барахаас өмнө бид хүүхэд үрчилж авч эхэлсэн. Гэртээ хүний хүүхэд аваад ирэхэд эмэгтэй хүнд хэцүү л дээ, мэдээж. Гэхдээ манайд ямар нэгэн бэрхшээл байхгүй. Елена маань дээд сургуульд англи хэл заана, тэгээд л эдэнтэйгээ

Өглөөний дасгал

- Олон хүүхэдтэй айл бас ч тийм амар биш байх аа?
-Өглөө би 5,00 –д босоод спорт зааланд ордог. Хэн ч байхгүй амар байдаг юм. Орой л бужигнацгаадаг юм. Манайд дөрөвдүгээр ангийн хоёр хүүхэд бий. Тэд өөрсдөө явчихдаг. Нэгдүгээр ангийн дөрөвт бол өглөөний цай, хувцаслах гээд туслах ёстой. Тэгээд жолооч сургуульд нь хүргэнэ. Өдрийн хоолны дараа даалгавраа хийнэ. Дараа нь биеийн тамир. Гэхдээ энэ бүхэнд туслах хүмүүс тогооч, жолооч, асрагч бий л дээ. Зундаа Липецк мужид очиж амарцгаадаг юм
-Тэрбумтнууд  онгоц, завь гээд тансаг хэрэглээ ярьдаг?
-Би хэзээ ч завьтай байгаагүй. Авах ч үгүй, ямар хүнтэй өрсөлдөх гэж байгаа биш. Гол зардал маань асрагч, багш, дасгалжуулагч нарын цалин шив дээ. Бас гадаад багш хэрэгтэй. Би эдэндээ эхнээс нь л англи орос хэлийг зэрэг заалгадаг. Дараа нь гурав дахь хэлээ сурахад нь амар.
-Гадаадад сургуульд явуулдаг уу?
-Явуулдаг, гэхдээ 12 наснаас нь хойш.
-Та ер нь ямар эцэг вэ?
-Би Баба-Ягагийн дүрд тоглодог юм. Хэн нэгэнтэй нь нарийн ширийн юм ярих бол өөрөө л ярина. Хатуу байх хэрэгтэй бол шийтгэх тохиолдол ч бий.Ер нь би эдэнтэйгээ ойлголцдог.
-Удамшлаас айдаг уу, ямар нэг муу зуршилтай хүн болчих болов уу гэж...?
-Зан суртахуунд генетик ямар ч нөлөөгүй шүү дээ. Хэрхэн өссөн, яаж хүмүүжсэн, уламжлал л чухал. Энд мэдээж эцэг эхийн үүрэг маш их. Миний хүүхдүүд юу сайн, юу муу гэдгийг л мэдэх ёстой. Өсөөд өөрсдөө өөр өөрийнхөө сонголтыг хийнэ.
- Хүүхдүүддээ үнэнийг нь хэлдэг үү?
-Хэнд ч мэдээж шүү дээ, нэг айлд ийм олон хүүхэд байх боломжгүй нь. Зарим нь надаас би таны төрсөн хүүхэд үү гэж асуудаг. Би тэдэнд “Би бол  загалмайлсан эцэг, Лена бол загалмайлсан эх”  гэж хэлдэг.
- Төрүүлсэн эцэг эх нь гэнэт гараад ирвэл яахав?
-Одоо бол ийм боломж байхгүй. Хожим өссөн хойноо эцэг эхээ олъё гэвэл би тусална.
Баримт бичгийн домог

-Хүүхэд өргөж авах шат дамжлага хэцүү байсан уу?
-Энэ бол бараг л үлгэр домог шиг юм болсон доо. Ямар ч утгагүй олон бичиг цаас нэхээд л....За тэгээд л хар тамхичин биш биз, шоронд орж байсан уу, үхлийн аюултай өвчин бий юу гээд л тэр бүгдэд баримт лавлагаа нэхдэг юм. Ямар ч хэрэгтэй юм бүү мэд. Би бүр энэ бүхнийх нь  оронд төлбөр төлөхөд бэлэн байсан шүү. Ямар олон шат дамжлага, ямар их хүнд суртал байна аа. Хамгийн сүүлд хүүхдүүдийн иргэний бичиг баримт солиулах болоход бүр инээдэмтэй. Шүүхийн шийдвэр яг гарах дээр тулсан чинь “Та улсаас байр авахгүй биз дээ” гэж хүртэл асуусан. Хүүхдүүдээр далимдуулж орон сууц нэхэх нь гэж бодсон байх. Хүүхэд асрах газарт байгаа өнчин хүүхдүүдэд тусалъя гэвэл энэ бүхнийг арай өөрчилмөөр л юм билээ.
-Өнчин хүүхдүүдийг гадаад хүнд үрчлүүлэх юм....?
-Манай миний дээр хэлээд байгаа хүнд суртал, шат дамжлагыг өөрчилж хөнгөлчих юм бол одоо 800 гаруй мянган өнчин хүүхэд байгаа асрах газруудын гадаа хүмүүс дугаарлаад л зогсч байх болно л доо. Гадаад хүнд үрчлүүлэх ч шаардлага гарахгүй.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
yamar saihan yum be, ene huuhduud useed achiig ni hariulna daa
манай ерөнхийлөгч 25 хүүхэд өргөж авсан биз дээ Мундаг юмоо Манай баячууд морв машин хүүхэнд үрэхээр хүүхдэд үрээсэй дээ
ene huuhduudiin tsaraid az jargal bayar baysal hair haragdaj bn
gaihaltai.
buyantan bna shv
Mundag yum. Manaihni bayachuud mori, nutsgen huuhend l munguu ureh yumdoo. Ug ni busdad buyan uildej baimaar yum. Adgiin manaih gedeg ail bayan bish ch chadlinhaa hereer huuhdiin asramjiin gazart buyan uilddeg.
eldev ed hogshil, zaluu huuhen, zugaa tsengeld munguu urj baisnaas hed dahin iluug hiij baigaa hun bna.
gaihaltai ym
gaihaltai ym
iim l humuusiig burhan harj uzdeg yum daa
BUYANTAI HUN YUMAA. ERVVL ENKH URT UDAAN NASLAARAI
gaihaltai.
Хамгийн их уншсан