Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аварга могой согтуу эрийг бүхлээр нь залгичихжээ


Энэтхэгийн Керала мужийн Аттапади тосгонд нутгийн нэгэн эр архины дэлгүүрийн дэргэд согтуу унтаж байхад нь аварга могой түүнийг ороон боож алаад , дараа нь бүхлээр нь залгичихсан гэсэн мэдээлэл бүр өнгөрсөн зургадугаар сарын 27-нд англи хэлээр гардаг, согтууруулах ундааны тухай  Lords of the Drinks сайтад гарчээ. Дараа нь өөр бас сайтуудад ч гарсан байна. Ингээд л энэ мэдээлэл олны амнаас ам дамжин тархаж Twitter болон Facebook-ийн хэрэглэгчдийн маргааны сэдэв болоод байна.

“Энэтхэгт согтуу эрийн аварга могой залгижээ” гэсэн энэ мэдээг хэдэн сая хүн үзэж, сэтгэгдэл бичсэний зарим нь ийм явдал болоогүй байх гэж эргэлзэж байхад, зарим нь энэ бол өөр улс оронд болсон, хүн биш өөр амьтан залгисан зэргээр улам  баяжуулсан байна. “Энэ чинь Өмнөд Африкт болсон явдал, нэгэн эмэгтэйг залгисан юм” гэж нэг хүн Facebook-тээ бичсэн байхад өөр нэгэн Индонезийн Жакартад үер болох үеэр оросын жуулчдад газарчилж явсан Катю Шанти гэгчийг залгичихсан нь энэ гэсэн байна.
Зарим эх сурвалж энэ явдал Гайанад болсон, аварга могой үнэхээр хүнийг бүхлээр нь залгисан юм гэж байна. Юутай ч аварга могойтой холбоотой ийм нэгэн дуулиан үргэлжилсээр л байна. Гэхдээ ийм аварга могой хүнийг бүхлээр нь залгичихлаа гэсэн яриа байдаг ч яг баримтаар нотолсон нь бас үгүй. Харин  зээр, зэрлэг гахай зэргийг залгичихсан байх нь нэг биш удаа. Гэхдээ энэ маргааны явцад могой хүн залгисан тухай олон жишээ гарч ирснийг бодоход хуруу шиг нарийхан могой оготныг бүхлээр нь  залгичихдаг юм чинь, 5-6 метр урт, хувин шиг бүдүүн могой хүнийг залгих ч юу ч биш бололтой.

0 Сэтгэгдэл
uher nudelsen umhii har uuh chini huurhii mogoig dotroos ni horduulchina aa.
M.Enhboldiig ene mogoind ugie ee. Huurhii mogoi heden homog tsatgalan yavag
uher nudelsen umhii har uuh chini huurhii mogoig dotroos ni horduulchina aa.
Манай Улаанбаатарт аварга могой даанч байхгүй юм. Шинэ жилээр мөн олон хүн залгиулна шүү
Аймаар аварга могойны мэдээлэл энэ сайт ддээр байна. ГАШУУН.МН Аймаар сонин.
Kkk darin l dee
manai bayrtsogt c.bayr metiig ingeed zalgichah mogoi baidaggvi ym baih daa
Хамгийн их уншсан