Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тайландын Засгийн газар огцорлоо

Тайландад сөрөг хүчин нь олон өдрийн турш эсэргүүцлийн жагсаал явуулж бүх яам, тамгын газрын үүд хаалгыг хааж, Засгийн газрыг бүхэлд нь ажиллах боломжгүй болгоод байгаа. Жагсагчид Йинглак Чинаватын Засгийн газрыг огцрох, парламентыг тараахыг шаардаж байв. Анхан огцрохгүй, төрийн эргэлт хийхийг зөвшөөрөхгүй тухай яригдаж байсан ч Ерөнхий сайд Йинглак Чинават Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн аж.
“Ройтер” агентлагийн мэдээлж байгаагаар Йинглак Чинават нь парламентыг тараах тухай хүсэлтийг Тайландын эзэн хаанд биечлэн хүргэснийг ёсоор болгосон аж.
Ингэснээр сөрөг хүчнийхэн санасандаа хүрлээ. Тайландын хуулийн дагуу парламент тарсны дараа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч үүрэг гүйцэтгэгч нар болдог бөгөөд шинэ сонгуулийг 60 хоногийн дотор явуулах ёстой юм байна.
Тайландын Засгийн газар огцорсон сургаар Украйнд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа сөрөг хүчнийхэн яахыг тааж хэлэхэд бэрх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан