Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анх удаа автомашины компани эмэгтэй босстой болов

Дэлхийд тэргүүлэгч авто машин үйлдвэрлэгч компаниудаас “Женерал Моторс” анх удаа эмэгтэй босстой боллоо. Тус компани бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн дарга Мэри Барраг шинэ гүйцэтгэх захирлаар сонгосон байна. Тэрээр 1980 онд цахилгаан инженерийн оюутан байхаасаа компанид ажилд орсноос хойш албан тушаал ахисаар өнөөгийн байр сууринд хүрчээ. Мэри Барра компанийнхаа зардлыг бууруулж, хүнд суртал, илүү ажиллагааг багасгаж чаддагаараа хамт олон дундаа нэр хүнд өндөр нэгэн аж.  Түүний өмнөх захирал эхнэр нь хорт хавдраар өвчилсөн учир зав чөлөөгүй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан