Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн том орд БНАСАУ-д илрэв үү

Хятад улс газрын ховор элемент экпортоороо дэлхийн 90 орчим хувийг дангаар эзэмшдэг байсан ч квот тогтоосноор энэ зах зээлд эрэлт их гарч ирсэн юм. Тэгвэл Азид дахин нэг ховор элементийн том орд илрээд байна. Газрын ховор элементийн дэлхийн хамгийн том орд газар БНАСАУ-д байгаа хэмээн Австралийн “SRE Minerals" компани мэдэгдсэн нь электроник үйлдвэрлэгч улс орнуудын анхаарлыг татаад байна.
Тус орд газар нийслэл Пхеньянаас баруун хойш 150 км зайд оршиж байгаа гэнэ. Олон наяд ам.доллароор үнэлэгдэх баялагтай эл ордыг “SRE Minerals" компанийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нийт ашиглах бололцоотой ашигт малтмалын хэмжээ зургаан тэрбум тонн гэжээ. Тэр дундаас 216 сая 200 мянган тонн нь газрын ховор элемент агуулж байгаа юм.
“SRE Minerals" компани БНАСАУ-ын Байгалийн баялаг, гадаад худалдааны компанитай хамтран “Pacific Century Rare Earth Mineral Limited” хамтарсан компани байгуулсан байна. Уг хамтарсан компани нь 25 жилийн хугацаанд дээрх орд газрыг ашиглах эрхийг авчээ. Түүнчлэн гэрээнд зааснаар ашиглалтын хугацааг дахин 25 жилээр сунгах боломжтой бөгөөд БНАСАУ-аас “SRE Minerals" компанид газрын ховор элемент боловсруулах үйлдвэр барих онцгой эрх олгосон байна.

0 Сэтгэгдэл
Mongold ilreguin az
МАН гарууд яаж муу PR хийн муухай хашгираад ч дахин сэхэхгүй!!!
АРД ТҮМНИЙ СОНГОЛ ЭНЭ МӨН ҮҮ АРАЙ УХААЛАГ ХҮНЭЭ ШОРОНД ХИЙНЭ ТАРВАГА ЧИНЬ ШИГ ХЭДЭН ҮХЭР МОНГОЛОО ХОШГИРУУЛААД Л ТАНДАН Ч БАЯРЛАН БАЯРЛАН ШОГ ШОГ ХИЙН ХОШГИРНО
ЭЛБЭГДОРЖ КИМ ТООСОНГҮЙ ХҮЛЭЭН АВЧ УУЛСАНГҮЙ, БНСАУ ӨӨРИЙН ГЭСЭН ЧҮКЧЕ ОНОЛТОЙ ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ САНСАРТ ГАРЧ БАЙГАА 100 ТН -ООС ДЭЭШ МАШИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ОРОН, ХОЙДЧУУД БҮСЭЭ ЧАНГАЛЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БҮТЭЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮДСЭН ОРОН ИЙМ ОРНЫ ТЭРГҮҮН ЭЛБЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ МАРАЭ ХҮНЭЭС Ю У СОНСОХ ЮМ БЭ САВААГҮЙТЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ ТАТВАРЫН МӨНГӨӨР ДЭЛХИЙГ ТОЙРЧ ТЭНЭЭД АРД ТҮМЭНД ЮУ АВЧ ИРЭВЭЭ АМНӨД ЙФРИКААС ЮУ СОНИРХОВ ОО ХҮҮГЭЭ ЭРГЭВ ҮҮ МӨН Ч СОНИН ЕРЭНХИЙЛЭГЧ ЮМ ДАА АРД ТҮМЭН ЭЭ Ч ҮХЭР ГЭЖ ХЭЛДЭГ ҮЙЛДЭЛЭЭРЭЭ БАТЛАВ
Элбэгээ Солонгост онигоо болсон байна ш дээ. GASHUUN.MN
gaihaltai! sain baina shuu kim iin huu mine.
Хамгийн их уншсан