Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралид ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг цуцлав


Австралийн нийслэлийн парламент өнгөрсөн аравдугаар сард ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлаад байсан юм. Ингэснээр тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд 30 гаруй ижил хүйстэн хос гэрлэлтээ батлуулсан юм. Гэтэл Австралийн дээд шүүхээс энэхүү хууль нь гэрлэлтийн тухай холбооны хуулийг зөрчсөн гэж үзээд цуцалсан байна. Австралийн холбооны хуульд гэрлэлтийг эрэгтэй ба эмэгтэй хүн хоорондын холбоо гэж тодорхойлсон байдаг аж.
Ийн Австрали нь Энэтхэгийн дараагаар ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг цуцалсан хоёр дахь улс боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан