Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 оюутны байр оюутнуудаа хүлээн авч эхэлжээ

Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байсан 1000 оюутны байр удтал хүлээлгэсний эцэст нээлтээ хийж, оюутнуудаа хүлээн авч эхэллээ. Номын сан, угаалгын өрөө, эрүүл мэндийн төвтэй тус оюутны байрны өрөөнүүд 2-4 оюутан суух зориулалттай, дотроо гал тогоо, хөлдөөгч, ариун цэврийн өрөө, душтэй гэнэ. Бүх өрөөг дотооддоо үйлдвэрлэсэн ширээ, сандал, шкаф, гутлын тавиур гээд хэрэгцээтэй тавилга хэрэгслээр хангажээ. Жил бүрийн намар оюутны байрны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж, жилийн төлбөр нь нэмэгддэг ч шинээр ашиглалтад орсон 1000 оюутны байрны хувьд сарын 68 мянган төгрөгийн төлбөртэйгөөр байрлуулах юм байна.





1 Сэтгэгдэл
Дотуур байрны холбогдох дугаар өгөөч
Хамгийн их уншсан