Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ 25 мянга орчим хоригдолд өршөөл үзүүлнэ

Шоронд хоригдож буй болон гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй 25 мянга орчим хүнд өршөөл үзүүлэх хуулийн төслийг  ОХУ-ын парламент баталлаа.

Өршөөлийн тухай хуулийн төслийг Оросын парламентын доод танхим лхагва гарагт  баталсан байна.

ОХУ-ын Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хуулийн төслийг санал болгосон юм.
Энэ хуулийн төслийн ачаар, Оросын эмэгтэй "панк" хамтлагийн гишүүд суллагдах бололтой.
Өнгөрсөн жил Москва хотын сүмд Путиныг эсэргүүцсэн дуу дуулсан хэргээр тэднийг шоронд хорьсон билээ.
Байгаль орчны төлөө тэмцэгч "Greenpeace" ТББ-ын гишүүдийг мөн суллаж магадгүй. Хойд туйлд хэрэгжүүлэх нефтийн төслийг эсэргүүцсэн хэргээр өнгөрсөн есдүгээр сард тэднийг баривчилсан юм.
Харин татвараас зайлсхийсэн болон бусад зүйл ангиар 10 гаруй жил шоронд хоригдох ял шийтгүүлсэн, нефтийн магнат байсан Михаил Ходоровскийд энэ хуулийн төсөл хамаарахгүй аж.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард засгийн газраа эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа баривчлагдсан эсэргүүцэгчид өршөөлд хамрагдахгүй.
Тус улсын хүний эрхийн бүртгэлийн талаарх, дотоодын сөрөг хүчний бүлгүүд, АНУ болон Өрнөдийн бусад улсын шүүмжлэлтэй Путин тулгарсаар байгаа билээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, ирэх оны хоёрдугаар сард Сочи хотноо болох өвлийн олимпын наадмаас урьтаж, шүүмжлэлийг намжаахыг ОХУ-ын Засгийн газар чармайж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан