Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Брэд Питт 50 насны төрсөн өдрөө тэмдэглэхийг хүссэнгүй

Жүжигчин Брэд Питтийн 50 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон ч тэрээр сүр дуулиан болгон тэмдэглэхийг хүссэнгүй. Тэрээр төрсөн өдрөө тэмдэглэж суухын оронд Англид зургийг нь авч буй шинэ киноныхоо ажлыг урагшлуулахаар завгүй ажиллаж байгаа гэнэ. Брэд Питт  "WW 2 Fury" киноны ажлаар Лондонд түр байрлаж байгаа ч Австралид байгаа гэр бүлийнхэнтэйгээ хамт байхаар үе үе Сидней рүү нисч байгаа аж.  Анжелина Жоли найруулагчаар нь ажиллаж буй киноныхоо зургийг Сиднейд авч байгаа учир зургаан хүүхэдтэйгээ хамт сүүлийн хэдэн сар Австралид амьдарч буй юм. Тиймээс Б.Питт энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Сидней нисч гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөө даруухан тэмдэглэхээр шийджээ.

0 Сэтгэгдэл
heden huuhedtei yumbe ene 2 chn dundaas ni tursun babygui yum bhda
Ёстой сайхан хос шүү
unheer saihan zaluus saihan ch ger bul
Хамгийн их уншсан