Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад 512 депутат авлигаас болж огцорлоо

Хятадад Хунань мужийн Хэнъян хотын орон нутгийн ардын хурлын 512 депутат авлигын хэрэгт сэжиглэгдэж огцорсон байна. Мэдээллийн Xinhua агентлагийн мэдээлснээр бол депутатуудыг хууль тогтох байгууллагын сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Эхний байдлаар 56 нэр дэвшигч 518 депутат, орон нутгийн хурлын 68 ажилтанд хахууль өгөх санал тавьжээ. Энд нийтдээ 110 сая юань буюу 18,14 сая долларын хэмжээний мөнгө яригдаж байгаа юм.
Үүнийг “ардын төлөөлөгчдийн тогтолцоо, социалист ардчилал, хууль ёс, намын сахилга батыг ноцтой зөрчсөн, өнөөгийн үнэн төрхийг нь харуулсан явдал” боллоо гэж байна.
Хятадад тав дахь үеийн шинэ удирдлага гарч ирснээр олон өөрчлөлт хийж байгаагийн нэг нь авлига хээл хахуультай тууштай тэмцэж байгаа юм. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд өндөр албан тушаалын хүмүүсийн ийм бусармаг үйлдлийг илчлэн хатуу арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ болж байна.

0 Сэтгэгдэл
China shig l huulitai bolhoor bn. changa... mongol min hugjinu du.
Хамгийн их уншсан