Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХ зуунд төрийн томцуулд халдсан 10 топ тохиолдол


 Аль ч цаг үед төр засгийн өндөр албан тушаалтнууд амь насанд нь халдах гэсэн оролдлогын ирмэг дээр байдаг. Өнгөрсөн ХХ зуунд манай гаригийн төрийн томоохон  зүтгэлтний амь насанд халдсан 10 түүх энэ байна.

Теодор Рузвельт. АНУ-ын ерөнхийлөгч

1912 онд Рузвельтийн аминд халдаж цээжинд нь буудсан ч ерөнхийлөгч амьд гарсан. Тэр энгэрийн халаасандаа 50 хуудас бүхий илтгэл хийсэн байсан нь сумны эрчийг сулруулсан гэдэг. Сумыг харин цээжнээс нь аваагүй насан эцэс болтлоо тээж явсан.

Владимир Ленин. Большевикуудын удирдагч

1918 оны наймдугаар сард эсер эмэгтэй Ф.Каплан дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленинийг гар, хүзүүнд нь буудсан. Ленин харин үхээгүй, гэхдээ 1924 онд түүний нас барахад нөлөөлсөн.

Шарль де Голль. Францын генерал, төрийн зүтгэлтэн

Түүний аминд 1960-1962 онд гэхэд л 15 удаа халдаж байсан нь энэ төрлийн дээд амжилт. Энэ бүхэнд ОАС хэмээн алан хядагч байгууллага Алжирын тусгаар тогтнолын төлөөнөө  халдаж байжээ. Харин тэр бүхэнд Шарль де Голль шархдаагүй өнгөрч байсан.

Бенито Муссолини. Италийн тэргүүн

Италийн улс төрийн түүхэнд ердөө дөрвөн удаагийн халдлага болсон байдаг. Гэхдээ дөрвүүлээ Муссолиногийн үетэй холбоотой. Нэг удаад нь эмэгтэй хүн аугаа их фашист дарангуйлагчийн хамрыг онох шахсан байдаг.

Франклин Рузвельт. АНУ-ын ерөнхийлөгч

Төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй Рузвельт 1933 онд  Майамад очлоо. Тэр эрэг дээр явж байгаад буу дуугарахыг сонсох нь тэр. Итлаийн цагаач Жузеппе Зангара гэгч буудсан байсан. Таван удаа буудаж гурван хүн алж, хоёр хүн шархдуулсан. Ерөнхийлөгчийн дэргэд зогсч байсан Чикаго хотын мэр шархадсан.

Рональд Рейган. АНУ-ын ерөнхийлөгч

1981 оны гуравдугаар сарын 30-нд “Хилтон” зочид буудлын дэргэд ерөнхийлөгчид халдсан. Жон Хинкли гэгч олны дундаас гарч ирээд ердөө гуравхан секундэд амжаад зургаан удаа буудсан. Рейган хүзүүндээ шархадсан.

Иосиф Сталин. Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтэн

Сталин руу хэд хэдэн удаа халдаж байсан. 1933 онд Гүржид, хоёр жилийн дараа бас, 1939 онд Москвад аминд нь халдахыг оролдож байлаа. 1942-1944 онд дөрвөн удаа халдахаар төлөвлөж байсан. Сталин нэг ч удаа шархдаж байгаагүй, хамгаалалтын албаныхан нь үнэхээр өндөр чадвартай байж. Сталин үхлээс маш их айдаг, сүүлдээ бол хэнд ч итгэхээ больсон гэдэг.

Уэльсийн хун тайж Чарльз. Их британи

1981 оны тавдугаар сарын 5-нд хан хүү Чарльзад хаягласан тэсрэх бодистой захидал ирж байсан. Захидал илгээсэн хүнийг олоогүй.

Михаил Горбачев. ЗХУ-ын төрийн тэргүүн

1990 оны арваннэгдүгээр сарын 7-нд Их Октябрийн баярын өдөр Александр Шмонов гэгч Горбачевыг хоёр удаа буудсан. Тэр ЗХУ-ын анхны бас хамгийн сүүлийн төрийн тэргүүнийг 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд Тбилист, 1990 оны нэгдүгээр сард Бакуд  энгийн номхон хүмүүс рүү буудсан гэж  буруутган шударга ёсны төлөө түүнийг цээрлүүлэх ёстой гэсэн.

Леонид Брежнев. ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга

1969 оны нэгдүгээр сард коммунист намын тэргүүн сансрын нисэгч Береговой, Леонов, Николаев, Терешкова нартай уулзсаны нь дараа аминд нь халдсан. Цагдаагийн дүрэмт хувцастай Виктор Ильин гэгч Брежневийг алах гэж зориуд Лениградаас Москвад ирсэн байдаг. Брежневийн машин өөр замаар явсан тулдаа амьд үлдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан