Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ЭРДЭНЭ: ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ 90 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ ТООЦСОН

Гурван сая дахь иргэнээ өлгийдөн авахаар бэлтгэж буй энэ үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Үүнтэй холбогдуулж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцсан юм.

Хамгийн чухал нь гурван сая дахь иргэн төрөх гэж байна

-2014 оныг ямар учраас “Гэр бүлийн хөгжлийг дэм­жих жил” болгон зарлав?
-Манай яам байгуулагдсан цагаасаа хүн амын бүлэг тус бүрээс сэдэвчилсэн зөвлөл­гөөн, үндэсний чуулга уул­зал­тыг зохион байгуулсан. Эдгээр чуулган зөвлөлгөөнд оролцогчдоос гарсан зөвлөмж болон 1999 оноос гэр бүлийн талаар явуулах төрийн бод­ло­год дэмжлэг үзүүлэх зо­рил­гоор гаргасан олон шийд­вэрийг харгалзан үзээд энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэм­жих жил” болгон зарласан юм. Гэр бүл гэдэг улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, хөгжил дэвшлийн баталгаа болдог. Улс доторхи улс гэдэг утгаараа хүний амьдралын анхдагч орчин. Тийм ч учраас нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал төрийн бодлогын төвд байх учиртай.
-Тэгвэл яамны зүгээс хууль эрх зүйн тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилэн най­руул­сан төслийг өргөн барьчихсан.  Энэ хуульд чухал заалтуудыг нэмж оруулсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд болон бусад байгууллагаас нэмэлт заалт орж ирэх байх. Гэр бүлийн хуультай холбоотойгоор Хүүхдийн эрхийн тухай хууль, Эмэгтэйчүүдийн тухай хууль, Ахмадын эрхийн тухай хууль гэсэн шинэ хуулиудыг санаачлаад судалгааны төвшинд ажиллаж байна. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь ахмадууд болж буй тухай тоо өссөн учраас Ахмадын эрхийн тухай хуульд илүү анхаарал хандуулах шаардлагатай болсон. Гэр бүлийн орчинд болж байгаа хүчирхийллийг зогсооход юуг анхаарах талаархи судалгааг олон улсын байгууллагатай хамтран хийж байна. Энэ судалгааны дүнг хуульдаа тусгаж өгнө.
-Гэр бүлийн хөгжил гэхээр хүүхэд, залуусыг хамгийн эхэнд ярих хэрэгтэй болов уу.  Наад зах нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг нь бэлдэж өгөх ёстой байх?
-Анх яам байгуулагдаад хийсэн ажил бол хүүхэд залуучуудад чиглэсэн 181 барилга байгууламжийг сонгон судалгаа хийсэн. Судалгааны дүнд 141 барилга байгууламж зориулалтын бусаар ашиглагдаж, зарим нь алга болсон гэсэн дүн гарсан. Үүн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тун удахгүй судалгааны дүнгээ мэдээлэх байх.
-Гадаадын иргэнтэй гэр бүл болж амь нас, эрх чөлөөгөөрөө хохирсон эмэгтэйчүүдийн асуудалд хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ чиглэлээр манай яам ажиллаж байгаа. Бид нэн тэргүүнд манай иргэд хам­гийн их ажиллаж, амь­дардаг улсуудын консу­лын газартай холбогдон судалгаа авч эхэлсэн. Олон соёлт гэр бүлийн асуудал манай улсад цоо шинэ зүйл. Ийм гэр бүлийн харилцаанд олон ч асуудал тулгардаг. Нэгдүгээрт, тухайн гэр бүлд хүчирхийлэл гарсан гэдгийг нотлох хэцүү. Манай талаас өөрийн иргэнээ авъя гээд хүсэлт гаргахаар хүүхдийг нь яах вэ гэсэн асуудал тулгардаг. Яг ийм асуудалтай 2800 орчим гэр бүл Солонгост байна. Түүнчлэн олон соёлт гэр бүлд тулгардаг бас нэг асуудал нь уламжлал, зан заншил таардаггүйгээсээ их салж сарнидаг юм.
-Сүүлийн үед гэр бүл гэхээсээ илүү хамтран амьдрагч гэсэн нэрийн дор нэг гэрт орсон хос олон болж. Үүний үр дагаврыг хүүхэд нь амсдаг боллоо?
-Манай яамны захиалгаар 2012 онд хийгдсэн “Гэр бүлийн өнөөгийн байдал, амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт чиг хандлага” гэсэн судалгааны дүнгээс харахад хосууд гэр бүлээ бүртгүүлэхдээ маш хайнга ханддаг болж. Хамтран амьдрагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас гэр бүлийн гишүүдийн хариуц­лага буурч, хүүхдийн эрх зөрчигдөж байна. Тиймээс ийм гэр бүлд тохирсон эрх зүйн зохицуулалт яаралтай хийх хэрэгтэй.
-Тун удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байна. Гадаадад төрсөн хүүхдүүдээ хэрхэн бүртгэх бол. Мөн засгаас гурван сая дахь хүүхдэд олон зүйл амласан нь төрөлт нэмэгдэхэд нөлөө­лөх хандлагатай байгаа?
-Монголчууд хоёр сая 929 мянга 216-уулаа болсон статистик мэдээтэйгээр шинэ оноо угтлаа. Энэ онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна. Бид гарч болох асуудлуудыг яриад эхэлсэн. Манай элчин сайдууд байгаа газарт төрсөн хүүхдүүдийг цаг алдахгүй бүртгэх тал дээр анхааралгүй яахав. Монгол Улсад хүн амын төрөлтийн хамгийн чухал асуудал бол гурван сая дахь иргэн төрөх гэж байгаа үйл явдал. Гэтэл зарим хүн хийсвэрээр хандаад байна. Энэ асуудлыг ярьж эхэлсэн цагаасаа л асуултад дарагдаж байна даа. Хүүхдийн төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэг байхгүй мөртлөө төрөлтийг дэмжлээ гэх хүн олон. Монголчууд хүн нэмвэл хүнс нэмнэ гэдэг. Төрөлт нэмэгдвэл төрөх эмнэлэг, цэцэрлэг сургуулийн хүрэлцээнд ч анхаарал хандуулах нь тодорхой. Энэ онд өмнөх жилүүдийг бодвол сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид зориулан нэлээд өндөр төсөв хуваарилсан. Дунджаар нэг аймагт 3-12 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Мөн дөрвөн төрөх эмнэлэг барихаар эхлүүлсний хоёрыг нь энэ онд ашиглалтад оруулна. Ер нь, гэнэт л ийм нөхцөл байдал бий болчихсон юм биш.  Бид нөхцөл байдлыг сайжруулахын тулд салбар бүрт анхаарч байна. Улс орны хөгжлийн гарц нь хүн амын тоо. Улаанбаатар хотыг одоогоос 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьцангуй зах зээл нь сайжирсан. Тий­мээс хүн амын өсөлт улс орны үндэсний аюулгүй байд­лаас гадна нийгэм, эдийн засгийн тал дээр ч олон эерэг тал агуулдаг. Бие даа­сан хөгжилтэй улс болъё гэ­вэл хамгийн түрүүнд хүн амын өсөлтөө анхаарах нь чухал юм.

Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг ярих болоогүй

-Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар асуух гэсэн юм. Нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жилийг нэмж тооцох ёстой байгаа?

-Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаархи шийд гараагүй байна. Цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар ярих болоогүй. Анх Засгийн газраас инфляцтай уялдуулж, цалин тэтгэврийг нэмэхээр шийдсэн. Та бүхэн энэ онд инфляц, эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай болсныг мэдэж байгаа байх аа. Гэхдээ тухайн жилдээ инфляц тогтвортой байвал иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Цалин тэтгэврийг шат дараалалтай нэмэхийг манай яам Засгийн газарт санал болгож оруулсан. Тун удахгүй хэлэлцээд шийд гаргах байх аа. Тэтгэврийн нэмэгдлээс гадна ажилласан жилийн нэмэгдэл хуулийн хэрэгжилтээрээ тусдаа шийдэгдэнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс энэ оны төсөв дээр 32 тэрбум орчим төгрөг батлуулсан.
-Хэрхэн нөхөх журам нь батлагдаагүйгээс мөнгө нь орохгүй байгаа гэсэн асуудал яригдсан?
-Нэгдүгээр сарын 1-нээс 77.5 мянган иргэнд олгохоор болсон. Гэхдээ энэ шийдвэр тэтгэвэр авч байгаа иргэдэд хамаарна. Манай иргэд нэг зүйлийг буруу ойлгоод байна. Ажил хийж байгаа хүний ажилласан жил дээр таван жил нэмэгдэхэд шууд энэ журамд хамаарна. Тухайлбал, амралтын хугацаа бодоход ажилласан жилээр нь тооцдог. Тэгэхээр ажилласан жил нэмэгдсэн ч, одоо ажиллаж байгаа иргэдийн амралтын хоног нэмэгдэнэ. Ингэхээр амралтын мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл хүмүүс хуулийн хэрэгжилтийг зөвхөн тэтгэврийнхэнд хамаа­рах юм шиг ойлгоод байгаа.
-Тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэх бол. Өмнө нь зөрүү тооцож нэмдэг байсан?
-Тэтгэврийг нэмэгдүүлэх олон талын аргачлал санаачилж байна. Бага тэтгэвэр авдагт нь арай илүү нэмэх ч юм уу гэх мэт. Итгэлцүүрээ хэрхэн тооцох вэ гэдэг дээр тодорхой шийд гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөгөөр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон. Бага мөнгө биш шүү дээ. Үүн дээр нэмээд халамжийн тэтгэвэр авдаг иргэдэд нэмэгдэл болгож 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Ажилласан жилийн нэмэгдлийн хуульд хамрагдсан иргэдэд зориулаад 30 гаруй тэрбум төгрөг бас төсөвлөгдсөн байгаа. Энэ жилийн хувьд нэлээд өндөр хувь гарна.
-Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийгээд дууссан. Судалгааны нэгдсэн дүн гарсан уу?
-Өрх, иргэний амьжиргааны түвшин гэж ярих ёстой шүү. Судалгаа үе шаттайгаар хийгдээд хоёр дахь үе шат буюу улсын хэмжээн дэх тооллого нь дууссан. Судалгааны дүнг удахгүй мэдээлнэ.
Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
tetgeveriig ajilasan jileer nemeh n shudarga ajil huugeegui baij undur tetgever avna gej yu baidag yum be 20 jil 35 jil ajillasani zuruu gej bailgui yahav dee
ХУДЛАА ЯРИАД БАЙХЫН ОРОНД АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖУУЛЭЭЧЭЭ ЯААСАН 14 ОНЫ 1-Р САРААС ХЭРЭГЖУУЛЭНЭ ГЭЭД БАЙСАН ЯААСАН НАСТАН БУУРЛУУД ЦАГААН САРААР ЮУ Ч УГУЙ ХУДАЛЧ САЙДЫГ ГОРЬДООД ХАРААД СУУЖ БНА
erdene said aa, heden hugshuuliinhee bolon olon huuhedtei ehchuudiinhee tetgever tetgemjiig nen yaraltai uguuchee, amidrah argagui bolloo, etssiin goidlogo tetgever deer l togtoj bgaa shdee, hugshchuul bugdeeree tetgeveriin zeel avaad urund barigdaad bn, 1 sariin 1 gej yah gej hudlaa yarij huuraad bgaan be, uchir butuuleg umnuud yariad l suuhiin hiij bgaa ajil bn uu, esvel ogtsor, ajlaa medehgui hudlaa yaridag luivarchin saidaar bid daapuluulaad togluulaad suumaargui l bn shoo
íààíà áàéíàà 9-í òîñíû ¿íýòýé íýìýãäýë ÷èíü
ulsad ajil xiisen xun ajil xiigeegui xun 2 ijil tetgewer aw ch boloxgui xuwul j nemex xeregtei.ajil xiigeegui xund ajilsan jil ogdog buruu.iim xuul sanaachildag n ner xund olox gesen arga.
xudla yrixa boliod xurdan nemee ch.yumni une tertei tergui tengert xadlaa.AH. yu ch xiisengui.
тэгээд энэ тэтгэвэр тэтгэмжийг яг хэзээ яаж нэмэх нь тодорхойгүй бна ш дээ. ахмад настангууд цагаан сараас өмнө нэмүүлэх гэж бодож бга ш дээ. яг тоймтой юм ярь л даа
Tetgever tetgemjid xeden ter bum tog nemegdej baiga ne sonin bish xend xeden tog ochij baigaa ne sonin dgayg6 Dandaa iim xogiin novshirson um yarij baix um. Tor xundee xurch ajillana gej baigaa um bol naad bituu yariagaa zogsoogoovh
тэтгэвэрийн хувиар тооцож нэммээр байна, насаараа ажиллаж, татвар толсон иргэд л арай илүү тэтгэвэр тогтоолгосон байгаа. Насаараа юу ч хийхгүй, татвар ч төлөөгүй явж ирсэн нь бага л тэтгэвэр тогтоолгосон шүү дээ. Тиймээс зүгээр суугаад улсаас, төсвөөс мөнгө авдаг явдал нь шударга бус, иймд ижил хувиар нэмэх нь зөв шүү. Одоо бас хувь тэнцүүлсэн тэтгэвэр гээд яриад байгаа, улсад ажил хийхгүй, наймаа хийгээд хувьдаа мөнгө олоод, татвар төлөөгүй хүмүүс бас л тэтгэвэр авах болж байна, энэ бол шударга биш шүү. Тэтгэвэрийг хувиар нэмэх, мөн ажилласан жилээр нь нэмэх нь шударга болно.
Хамгийн их уншсан